Зуурдаар нас барсан домогт дуучид хэрэв өдийд амьд байсан бол…
Бидний амьдрал ”хэрвээ” хэмээн бодох мөчүүд тун олон тохиодог. Залуу насандаа үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээж, нэр алдрын оргилд хүрсэн дуучид дундаас хорвоог зуурдаар орхисон нь цөөнгүй. ”Хэрвээ тэд амьд байсан бол нэг иймэрхүү янзтай хөгшрөх байж дээ” гэдгийг зураг сэргээн засварладаг Phojoe компанийн чадварлаг ажилчид харуулжээ.
Женис Жоплин (1942-1970)
АНУ-ын рок хөгжмийн түүхэн дэх хамгийн хүчтэй хоолойтой эмэгтэй дуучнаар нэрлэгдэж байсан Женис хэрвээ өдийд амьд байсан бол 77 насыг зооглох байжээ.
Боби Дерин (1936-1973)
Итали гаралтай жазз дуучин маань хэрвээ өдийд амьд байсан бол 83 настай байх байлаа.
Кесс Элиот (1941-1974)
The Mamas & the Papas хамтлагийн гишүүн дуучин, хөгжмийн зохиолч Кесс 78 настай байх байжээ.
Денис Вилсон (1944-1983)
The Beach Boys хамтлагийн гишүүн, алдарт бөмбөрчин, дуучин, хөгжмийн зохиолч гээд тал талын авьяастай Денис хэрвээ амьд байсан бол өдийд 75 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэх байжээ.
Элвис Пресли (1935-1977)
Рок н Роллын хаан, дэлхийн од Элвис хэрэв өдийд амьд байсан бол 84 настай байх байлаа.
Курт Кобейн (1967-1994)
Домогт Нирвана хамтлагийн дуучин, гитарчин Курт хэрэв өдийд амьд байсан бол 53 настай байх байжээ.
Керин Карпентер (1950-1983)
Carpenters хамтлагийн дуучин, бөмбөрчин Керин өдийд амьд байсан бол 69 насыг зооглох байлаа.
Жими Хендрикс (1942-1970)
Домогт гитарчин маань өдгөө 77 настай байх байлаа.
Жим Морисон (1943-1971)
Дөнгөж 27 насандаа хорвоог зуурдаар орхисон Club 27 хамтлагийн гишүүн Жим хэрэв өдийд амьд байсан бол 76 настай байх байжээ.
Жон Ленон (1940-1980)
Арьс өнгөний үзэл, дайн тулаан гээд болохгүй бүхний эсрэг тэмцэж энх тайвны дуу хоолой болж явсан домогт дуучин маань хэрэв амьд байсан бол өдийд 79 настай байх байжээ.
Боб Марли (1945-1981)
Регги урсгалаар бүтээл туурвидаг домог дуучин маань өдийд хэрэв амьд байсан бол 74 настай байх байжээ.
ЗӨВ.МН
URL: