30 жилд хийгээгүй бүтээн байгуулалтыг хоёр жилд эхлүүлж, ашиглалтад оруулж чадлаа

712-1597109425712-1569210620ddf1c4da67a11a5a9944f8c68ace4076

-МАН-ЫН ДАРГА, ЕРӨНХИЙ САЙД, У.ХҮРЭЛСҮХ ТАНАА ИЛГЭЭХ ТАЛАРХАЛ ЗАХИАС-

Монгол орны түүхэнд дэвшилтэт үндсэн өөрчлөлт гарсан 1921 оны домогт гурван дуутай /Магнаг үсэгтэй туг, Улаан туг, Шивээ хиагт/ ардын хувьсгал түүний жолоодогч МАН-ын яруу алдарт 100 жилийн босгон дээр Монголын ард түмэн түүхэн сонголт хийлээ.
Монголын ард түмний энэ түүхэн сонголт хийхэд МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх таны биечлэн оруулсан бүтээлч хувь нэмэр, манлайлал, шийдэмгий зоримог, дайчин байдал, шаргуу зан чанар маш их шийдвэрлэх нөлөө үзүүллээ гэж бид үзэж байна. Зарим томоохон бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөр, хойшлуулашгүй асуудлуудыг толгойгоороо хариуцаж зоригтой шийдвэр гаргаж байсныг ард түмэн бэлхэнээ мэдэж байгаа.
Өөрөөр хэлбэл та сүүлийн 30 гаруй жилд 7-8 удаагийн Засгийн газрын хийж чадаагүй ажлыг 2016-2020 оны дөрвөн жил гэхээсээ илүү сүүлийн хоёр жилд их бүтээн байгуулалтыг эхлүүлж хийсэн, бүтээсэн, зарим, нь хэдхэн сарын дараа ашиглалтанд оруулах шахуу төлөвлөгөөтэй байгаа юм байна.
Нэрт яруу найрагч Р.Чойном “Аливаа муу зүйлийг шүүмжлэх эрхтэй шигээ аливаа сайн зүйлийг магтах зүрхтэй байх хэрэгтэй” гэжээ. Монголын ард түмний нэн тэргүүний хэрэгцээ шаардлага, нийгэм, эдийн засгийн хөгжил дэвшил ард түмний амьдралд нөлөө үзүүлэх томоохон бүтээн байгуулалтын ажлаас заримыг нь дурдвал:
1. Газрын тосны үйлдвэр, гангын үйлдвэр, шинэ нисэх онгоцны буудал, дулааны цахилгаан станц, цахилгаан дамжуулах шугам сүлжээ, усан цахилгаан станц, цэвэрлэх байгууламж, Налайхад баригдаж байгаа сайжруулсан түлшний үйлдвэр хоёр дахь нь саарал усны үйлдвэр, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, номын сан, музөй, орон сууцны хорооллууд, дэд бүтэц, авто зам, хурдны зам зэрэг их бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж амжилттай хэрэгжүүлж байна.
2. Боловсролын салбарт гэхэд л сүүлийн дөрвөн жилд улсын хэмжээнд 234 цэцэрлэг, 160 сургууль, 47 спорт заал, долоон спорт цогцолбор, 59 соёлын төв, 49 дотуур байр үүд хаалгаа нээлээ. Үдийн цай, цэцэрлэгийн хоолны зардлыг 50 хувиар нэмэгдүүлж, автобусаар үйлчилж “Эрүүл шүд, эрүүл хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд 1.1 сая хүүхэд эрүүл шүдтэй болсон байна. Эрүүл мэндийн салбараар жишээлэхэд сүүлийн дөрвөн жилд 70 эмнэлгийг шинээр барьж өргөтгөн түүхэн бүтээн байгуулалт хийлээ. Долоон төрлийн хорт хавдрын шинжилгээнд иргэд үнэ төлбөргүй хамрагдах болов. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрт 1.1 сая гаруй хүн хамрагджээ. 300 гаруй хүнд элэг, бөөр, ясны чөмөг суулгаж амьдрал бэлэглэжээ.
3. Үүнээс гадна соёл, урлагын байгуулагуудын удирдах ажилтан хүмүүсийг хүсэлтийнх нь дагуу хүлээн авч тэдний олон 10 жил тээж ирсэн, санал, бодол, хүсэлтийг нь сонсон дүгнэлт хийж Ерөнхий сайдын дэргэд Монгол Улсын урлагийн зөвлөл байгуулж Улсын драмын театр, Дуурь бүжгийн эрдмийн театр, Үндэсний дуу бүжгийн театр, Чингис хаан музей, Улсын төв номын сан, Майдар хотхон, Үлэг гүрвэлийн музей зэрэг асар их хөрөнгө хүч, санхүүжилт шаардсан барилга байгууламжуудыг барихаар заримынх нь газрыг авч шав тавьж, зураг төсөл, ТЭЗҮ-ийг бүрэн хийж зарим нь хэдхэн сарын дараа ашиглалтанд оруулахаар шамдан ажиллаж байна. Ийм сайхан бүтээн байгуулалтын ажил хийж Чингис хаан музейн суурийг тавих ёслолыг хараад би догдолсон сэтгэлээ барьж чадалгүй 2020 оны дөрөвдүгээр сарын 28-ны “Монголын Үнэн” сонинд “Их эзэндээ мөргөн залбирч, Засгийн газраа дэмжин ажиллацгаая” гэсэн томоохон нийтлэл хүртэл бичиж байлаа.
4. Төмөр замын бүтээн байгуулалт л гэхэд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414 км, Таван толгой-Гашуу сухайтын 267 км төмөр зам зэрэг мега төслүүдийн бүтээн байгуулалтуудыг эхлүүлсэнээс гадна 2020 оны зургаадугаар сарын 13-ны өдөр Тавантолгой- Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын эхний 50 км-ийн зам төмрийг монголчууд хүчээ нэгтгэн бүтээж угсарч дууслаа.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ “Төмөр зам бол улс орны хөгжлийн төмөр судас. Энэ төмөр судсаар эх орноо холбох ёстой. Бидний мөрөөдөл бодит ажил болон өрнөж, Монголчууд бид өөрсдөө төмөр замаа барьж байгууллаа” гэж хэлсэн билээ.
5. Нөгөөтэйгүүр асар богино хугацаанд их ажил хийж бүтээн байгуулалтыг өрнүүлж байна. Тухайлбал: Нийслэлийн иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор түүхий нүүрсийг хориглож, Сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх чиг үүрэг бүхий “Таван толгой түлш” ХХК-ийг байгуулж дэлхийн хамгийн их бохирдолтой 10 хотын жагсаалтаас гарч нийслэлийн агаарын бохирдлыг 50 хувиар бууруулав. Өөрөөр хэлбэл, 20 жил ярьсан утааг МАН-ын Засгийн газар ганцхан жил шийдвэрлэж 52 хувь багасган ирэх жил 80 хувь бууруулах том зорилт дэвшүүлээд байна. Энэ нь урьд зарцуулж байсан хөрөнгөнөөс даруй 19 дахин бага зардлаар энэ нүсэр том амин чухал ажлыг хийсэн гэсэн үг.
6. Улс төр бизнесийн бүлэглэл, олигархижсан хэсгийн бүлэглэлүүдийн улсын үйлдвэр, аж ахуй газруудыг бүлэглэн үнэгүйдүүлж авсан газрууд Эрдэнэтийн 49 хувь, Монросцветмет нэгдэл, Бор өндөр, Багануур, Царууц тоосгоны үйлдвэр, Хөтөлийн цементийн үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Тост тосон бумбын орд, Гутайн даваа, Ноён уул, Салхит, Асгатын мөнгөний орд зэрэг газруудыг төр эргүүлэн авснаар ард түмний дэмжлэг авсан юм. Жишээ нь, Салхитын мөнгөний ордыг авснаар 228.5 мянган ахмад настан, хөгшчүүлийн 695 тэрбум төгрөгийн өр зээлийг барагдуулж тэдний талархалыг хүлээж магнайг нь тэнийлгээд байна.
Түүнчлэн Үндсэн хуулийн 28 хувийг шинэчлэв. Урьд нь хэн хэзээ ингэж ажиллаж байсан юм бэ? Хоорондоо маргалдаад, идсэн ууснаа дуудалцаад бүлэглэлүүд нь ашиг сонирхолын хэнээрхэлд автан талцаж, ихэнх ажлыг нь гацаагаад хамаг цаг хугацааг бардаг байлаа шүү дээ. Үүнийг ард түмэн цөм мэднэ.
8. Мөн 30 гаруй жил яригдаж бас хүлээгдээд байсан Орос, Монгол, Хятадыг холбох Сибирийн хүч 2 хий дамжуулах хоолойн ТЭЗҮ-ийг богловсруулж ажилд нь оруулжээ.
9. Ахмад настны тухай хуулийг баталж, Насны хишигийг дөрвөн жил дараалан олгосон.
10. Бидний ирээдүй, маргаашийн баяр баясгалан болсон 1.1 сая хүүхдэд сар бүр 100 000 төгрөг өгөхөөр болсонд олон ам бүлтэй, олон хүүхэдтэй айлд хамгийн зөв бөгөөд туйлын ухаалаг шийдэл, том дэмжлэг болсон болсоор байна.
11. Монгол Улсын урьдах 30 жилийн алдаа оноог дэнсэлж, дараагийн 30 жилийн хөгжлийг тодорхойлсон “Алсын хараа 2050” баримт бичгийг нухацтай судлан боловсруулж, батлан гаргаж мөрдөн ажиллахаар болсон нь Монголын түүхэнд, нийгмийн хөгжил дэвшилд шийдвэрлэх гол үүрэг гүйцэтгэнэ гэж харж байна. Ингээд Ерөнхий сайддаа дараах хэдэн зүйлийг дайя гэж бодлоо. Илэн даламгүй зүйл бичсэнд намайг уучлаарай.
1.УИХ-ын зарим гишүүд концепци, 60 тэрбум, ЖДҮ-тэй холбоотой зээл авсан хүмүүсийн асуудлыг нэг бүрчлэн авч үзэж 2020 оны сүүлийн хагас жилд багтаан нэгтгэн дүгнэж, өр зээл авсан бол барагдуулж үнэн зөвийг ард түмэнд албан ёсоор тодорхой мэдээлмээр байна. Энэ асуудлыг шудрагаар мэдээлэхийг ард түмэн одоо ч, цаашдаа ч хүсэн хүлээсээр байна.
2. Авлигатай тэмцэх газраас тооцоолж гаргасан олон нийтэд зарласан 11 их наяд төгрөгийн асуудлыг шалгаж хууль бус, гэм буруутай нь тогтоогдвол хуулийн дагуу арга хэмжээ авч нийтэд мэдээлмээр байна.
3. 2009-2014 онд Өршөөлийн хуульд 11 их наяд төгрөг яригдаж байтал яг батлах үед 34 их наяд төгрөгөөр хэтрүүлэн батлаж далимдуулсан, энэ илүү батласан 24 их наяд төгрөгийн асуудлыг эмх цэгц систем зохион байгуулттайгаар нягтлан шалгаж хууль зөрчсөн буруутай этгээд байгууллагыг илрүүлж зөрчлийг арилгуулж энэ асуудлыг ард түмний сэтгэлд хүртэл тэдний хүсэл зоригийн дагуу шийдвэрлэхэд Шүух поркурор, АТГ, Тагнуулын ерөнхий газрын, УИХ-ын түр хянан шалгах хорооны бас Шүүгчийн ёс зүйн хороо, Сахилгын хороо, Шүүхийн ерөнхий зөвлөл зэрэг байгууллагын дэмжлэгийг ард түмний нэрийн өмнөөс ярьж 2020 оны хоёрдугаар хагаст багтаан шийдвэрлэхэд, ард түмний үнэн үгийг дамжуулж өгөхийг хүсье.
 4. Ерөнхийлөгч Х.Баттулгын амлалтад ч байгаа. Оффшор бүсэд манай 49 хүний ихээхэн хэмжээний хөрөнгө байгааг авч ирнэ гээд дөрөв дэх жил рүүгээ орж байна. Энэ бол хангалттай хугацаа. Манай хөрш ОХУ, БНХАУ тэр дор нь уг асуудлыг амжилттай шийдвэрлэсэн байна. Иймд энэ асуудлыг цаг хугацаа алдалгүйгээр УИХ-ын Хууль зүй, АБГББХ-оор яаралтай оруулж УИХ, АТГ, ТЕГ зэрэг байгууллагуудаас хүн гаргаж бүрэн эрхэт төлөөлөгч томилон явуулж уг асуудлыг энэ ондоо багтаан шийдвэрлэх хэрэгтэй байна.
5. Засгийн газрын шийдвэрээр тухайн үеийн ХЗДХЯ-ны дэд сайд. одоо УИХ-ын гишүүн Б.Энхбаярын Хөгжлийн банкыг шалгаад 1.3 их наяд төгрөгийн зөрчил илрүүлээд дөрвөн жил болж байхад бүлэглэлүүдэд хувьчлагдсан, хонгилын шүүгчид одоог хүртэл хүнд суртал гарган нуун дарагдуулж, гэмт этгээдүүд хууль зөрчих, ял завших, ил далдаар бөөцийлөн хамгаалж ирснийг УИХ хуулиа нарийвчлах, тэдгээрийг томилсон Ерөнхийлөгч нь тэднээс хууль биелүүпэх, зөвхөн хуульд захирагдах, сахилга хариуцлага, шүүгчийн ёс зүйтэй холбон хариуцлагтай нь уяж өгөхөд онцгой анхаарах хэрэгтэйг ард түмэн ширтэн харж байна.
6. Одоо нэг үеийг бодвөл дэлхий ертөнц хавтгайрч даяарших, цахим ертөнц олон чиглэлээр хөгжиж дэлхийн хаана ямар улсад юу болж байна, ямар улсад ардчилал жинхэнэ утгаараа хэрэгжиж ард түмний хүсэл зориг, бодол санаа хир биелэлээ олж байна гэдгийг цаг минутаар нь хардаг, хэмждэг, үнэлдэг болсон цаг. Гэтэл энэ мэт увайгүй ёс бус, сэтгэлгүй шуналтнуудын олон давхар гэмт үйлдлүүдээс болж олон улсын ФАТФ байгууллага, Европын холбооны зөвлөлийн хар жагсаалтад оруулж Монгол Улсын дэлхийд олсон нэр хүндийг нь улам дордуулж, унаган, улс орныг хамгийн муухай харагдууллаа. Энэ 10 гаруй жил энэ байдалд хэн, хэзээ ямар хариуцлагыг яаж тооцох нь одоог хүртэл тодорхойгүй бөгөөд энэ нь ард түмний эгдүүцэл, гайхширлыг барж байна.
7. Монголоос гадаад улсад суугаа дипломат албаны ажилтнууд удаа дараа хар тамхи авч яваад баригдсан асуудал байсаар байна. Алийн болгон Монголын нэр хүнд олон улсад унаж байх юм бэ? Иймд хар тамхи авч яваад баригдсан ажилтнуудыг бүх насаар нь хорих заалтуудыг хуулинд оруулах шаардлагатай байна. Үүнд УИХ-ын АБГББХ, ХЗДХЯ, ГХЯ дорвитой арга хэмжээ авахгүй байна.
8. Дэлхийн долоон гайхамшигтай төстэй, түүх дурсгалын том цогцолборыг бүтээдэггүй юмаа гэхэд Хятадын Өвөрмонголын Ордос хотод байгаа Чингисийн онгон шиг цогцолборыг барьж байгуулан сая, сая жуулчин татмаар байна. Эсвэл Францын Канн гэж кино наадам зохиогддог жижигхэн хотын жишээн дээр хувийн хэвшилийн оролцоог хангаж бүтээн байгуулалт хийх, ингэснээр олсон орлогоор нь орон нутаг нь хөгжиж байх жишээтэй. 21 аймаг, 330 сумыг судлаж агаар, төмөр зам, зам тээвэр, дэд бүтэц, улсын тусгай хамгаалалттай болон байгалийн цогцолборт газрыг түшиглэн жуулчдын сонирхлыг татахуйц орчин үеийн хийц дизайн загварыг хослуулан бүтээн байгуулалт хийвэл зүгээр байх юм.
9. Сүүлийн 20 гаруй жилд зүүн аймгууд болох Дорнод, Дорноговь, Сүхбаатар, Хэнтий аймгийн малчид таван хошуу малынхаа мах бусад бүтээгдэхүүнийг боловсруулан гадаадад гаргаж чадахгүй хэцүү байдалтай байна. Энэ нь Хятадтай хил залгадаг. Тэндээс ирсэн зээр гөрөөснөөс шүлхий илэрсэн, тэр нь дорнод Монголын тал нутгаар өвс идээд идсэн өвсийг нь манай малчдын мал сүрэг идэж мал нь шүлхийтэй болдог. Үүнийг Ерөнхийлөгч, УИХ-ын дэмжлэг авч ХХААХҮЯ, Мал аж ахуйн хүрээлэн, Бэлчээр хамгаалах олон төрлийн нэр бүхий байгууллагууд, МААЕГ, Ургамал хорио цээрийн албадууд анхааралдаа авч тооцоо судлагаа явуулж энэ оны сүүлийн хагас жилд багтаан шийдвэрлэж малчдын амьдрал ахуй, санал бодол, гомдол хүсэлтийг харж үзэж даруй шийдвэрлэмээр байгаа юм. Үүний тул эдгээр байгууллагууд энэ асуудалд даацтай бөгөөд нухацтай сэтгэл зүтгэл гаргаж ажилламаар байх юм. Одоогийн байдлаар энэ асуудалд ямар ч байгууллага, ажил хариуцаад цалин аваад сууж байгаа хэн ч гэсэн дуугарахгуй, ажлын шинэ санаачилга тооцоо ШБОС, иноваци, ухаан гаргаж санаагаа уралдуулсан нэг ч зүйл байхгүй мэт санагдаж байна.
Ингээд урт хугацааны тогтвортой хөгжлийн суурийг тавих дөрвөн томоохон зорилт болох Импортлогч улсаас Экспортлогч улс болох, нийгэмд шударга ёсыг тогтоох, цахим монгол болох, иргэдийн амьдралийн чанарыг дээшлүүлэх, дундаж давхрагаа тэлэх, хот хөдөөгийн хөгжлийн зохист харьцааг хангах гэсэн өнөөгийн нийгэмд тулгамдсан олон чухал асуудлыг шийдэх гэх мэт ажил их байна. Мөн МАН-ын мөрийн хөтөлбөрт орсон Хүний хөгжлийн бодлого, Эдийн засгийн бодлого, Засаглалын бодлого, Ногоон хөгжлийн бодлого, Нийслэл ба бүс нутгийн хөгжил гэсэн таван бүлэг зорилт бүгд Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр болон хэрэгжих болно.
Сингапурын ерөнхий сайд асан, Сингапурын гайхамшгийг бүтээгч гэгддэг Ли Куан Ю: “Амжилтаа үргэлж чамлаж, амжилтаасаа илүүд хүрэх нь миний арга барил”.
Нэрт яруу найрагч Б.Лхагвасүрэн: “Монголчууд маань чаддаггүй юмаа хийж, мэдэхгүй юмаа ярьж, өөрөөсөө илүү хүнд дургүй болж. Энэ цаг бол хамгийн дуулиантай, шуугиантай их тэнэг цаг үе юм шүү”.
Ерөнхийлөгч асан Н.Багабанди: “Ихийг амлалгүйгээр ихийг хийхийг нь хүлээе” гэсэн ухаан бодролын үгээр төгсгөе.
Б.ТҮНЭРЭВ

URL: