Шүүхээр ял шийтгүүлсэн Л.Эрдэнэбаяр МАН-ын бүлгийн ажлын албаны дарга болох уу

5ef71577577ecМАН-ын бүлгийн ажлын албаны даргын сунгаанд Л.Эрдэнэбаяр хэмээх залуугийн нэр яригдаж байгаа аж. Мөн бүлгийн ажлын албаны дарга болох өндөр магадлалтай хүмүүсийн тоонд ч багтаж буй сурагтай. Гэтэл Л.Эрдэнэбаяр нь өмнө нь шүүхээр ял шийтгүүлж байсан гэдгийг албаны эх сурвалж бидэнд өгсөн юм. Харин тэрбээр энэ албыг хашихын тулд үүнийгээ нуун дарагдуулж, АТГ-аас хэрэгт холбогдолгүй гэх баримтыг хуурамчаар гаргуулж байгаа гэнэ.

Тодруулбал, Л.Эрдэнэбаяр нь шинэ жилийн арга хэмжээнийхээ дараа архи ууж, ажлынхаа хамт явсан залуутай зодолдож, тэр хэрэг нь шүүхээр шийдэгдэж байжээ. Тэрбээр Өвөрхангай аймгийн харьяат бөгөөд одоо ч МАН-ын бүлгийн ажлын албанд ажилладаг. Түүнийг Шадар сайд Я.Содбаатарын гарын хүн, энэ албанд сойж байгаа хүн нь ч Шадар сайд гэх мэдээллийг эх сурвалж өглөө.

http://www.npost.mn/a/169231


URL: