УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад 2.6 жилийн ял оноолоо

b793170639d953c3924f90ed8cb01ee6

УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2.6 жилийн хорих ял оноолоо. Мөн нийтийн албанд ажиллах эрхийг нь зургаан жилээр хаслаа. Түүнийг УИХ-ын гишүүнээр ажиллаж байх хугацаандаа ЖДҮХС-аас өөрийн хамаарал бүхий “Доктор мэйж” компанидаа 800 сая төгрөгийн зээл авсан хэмээн буруутгаж, дээрх шийдвэрийг гаргажээ.

Одоогоор ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий компанидаа зээл авсан үндэслэлээр УИХ-ын гишүүн асан Г.Солтанд гурван жилийн хорих ял оноогоод байгаа. Мөн УИХ-ын гишүүн асан Б.Батзоригт Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа ЖДҮХС-аас төрийн өндөр албан тушаалтнуудад зээл олгосон үндэслэлээр 40 сая төгрөгийн торгууль ногдуулсан юм.

Түүнчлэн маргааш УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирыг ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий компанид зээл авсан үндэслэлээр шүүх юм.


URL: