Шүүхээс УИХ-ын гишүүн асан Б.Ундармааг гэм буруутай гэж үзжээ
УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад холбогдох хэргийн шүүх дөрвөн удаа хойшилсон. Тэгвэл өнөөдөр /2020.08.10/ наймдугаар сарын 10-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн. Тэгвэл шүүхээс Б.Ундармааг гэм буруутай гэж үзлээ.
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 22.1-3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.Ундармаад яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн байна. Тэрбээр Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас “Доктор МЭИК компаниараа дамжуулан 700 сая төгрөгийн зээл авсан хэрэгт холбогдоод байгаа юм.
URL: