Цар тахалын үед сонгуулиа хийсэн Азийн орнуудаас Монгол улс хамгийн их ирцтэй байна

songuuli-7

TheDiplomat сэтгүүлд цар тахлын үед сонгуулиа хийсэн Азийн улс орнуудын туршлагыг онцолжээ.

2020 онд сонгуультай байсан гурван улс тутмын хоёр нь сонгуулиа хойшлуулсан бол Монгол, Малайз, Япон, Сингапур зэрэг 50 улс цар тахлын үед сонгуулиа зохион байгуулжээ.

Коронавирусын цар тахлын үед хүн хоорондын зайг чанд баримтлах ёстой учраас сонгуулийн кампанит ажил өмнөх жилүүд шиг байсангүй.

Монгол Улсын Засгийн газраас аль болох цахим уулзалт зохион байгуулах, эсвэл хүн хоорондын зайг баримтлах, оролцогчдын халууныг тогтмол хэмжих, уулзалтын үеэр амны хаалттай байх гэх мэт  “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явцад коронавируст халдвар (ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх журам” батлагдан гаргасан юм. Мөн сонгууль өгөх үед сэжигтэй тохиолдол илэрвэл эмнэлгийн ажилтнууд шууд тусгаарлах байв.

Сингапур улсын хувьд Монгол Улстай ерөнхийдөө төстэй халдвар хамгаагүйтлийн дэглэмийг баримталсан боловч олон нийтийг хамарсан уулзал зохион байгуулахыг бүрмөсөн хоригложээ.

Сонгуулиа хийсэн Азийн дөрвөн улсаас Монгол, Сингапур улсын хувьд өмнөх жилүүдээс ирц хамгийн өндөр байсан бол харин Япон, Малайзад ирц буурсан үзүүлэлттэй байлаа. Ардчилал, сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэн/IDEA/-ээс гаргасан дэлхий ардчиллын индексэд цар тахлын үед сонгуулиа хийх нь ардчиллын чанарт таван байдлаар нөлөөлж болохыг харуулжээ.

  • Сонгуулийн ирц
  • Сонгуулийн цэвэр, шударга байдал, ялангуяа засаг захиргааны төвшинд тавигдах хяналт
  • Тодорхой сонгогчдын оролцоонд нөлөөлөх/гадаадад болон тусгаарлалтад байгаа иргэд/
  • Намуудын тэгш оролцоо
  • Сонгуулийн үр дүн хууль ёсны зэрэгт эргэлзээ төрүүлдэг байна.

Эх сурвалж:TheDiplomat


URL: