Сангийн сайд Хүрэлбаатар Ганнам дүүрэгт байшингүй гэв
Өмнөд Солонгосын Hankyung мэдээллийн сайтад Монголын нэгэн нэр бүхий сайд Ганнам дүүрэгт гурван ч орон сууц эзэмшдэг тухай бичсэн нь олон хүний анхаарлыг татан энэ сайдын эрэлд гараад байгаа билээ.
Харин энэ мэдээлэлд дурдсан Монголын сайд чухам хэн болох талаар дурдаагүй учир ийн эрэл хайгуул эхэлсэн бөгөөд Сөүлийн Ганнам дүүрэгт үл хөдлөхийн нэг ам метрийн дундаж үнэ 15000-20000 ам.долларын өртөгтэй байдаг байна.
Тиймээс тансаг байрны эзнийг олохоор хэд хэдэн сэтгүүлч өөрийн байр сууриа илэрхийлсний нэг нь сэтгүүлч Б.Мөнхбаясгалан байв6 Тэрбээр бичихдээ, Сангийн сайдыг”мөрдсөн” эрэн сурвалжлага Солонгос, Монгол эрэн сурвалжлах сэтгүүлчдийн дунд үргэлжилж буйг дахин сануулья!!!! Хаашаа зайлах вэ дээ гарцгүй ш д!!! 3 жилийн өмнөөс эхэлсэн хэмээсэн юм.
Харин энэ бүхнийг үгүйсгэн сангийн сайд Ч.Хүрэлбаатар ч өөрийн байр сууриа ингэж илэрхийлжээ.
Мөнгөөр төрүүлсэн эхийгээ ч худалдахад бэлэн, урьдчилгаа төлбөрт нөхцлөөр сүнсээ аль эрт худалдчихсан хэдэн “хумснууд” Хүрэлбаатар сайд Ганнам гэдэг газар 3 хаустай гэсэн гүтгэлгийг хуурамч хаягаар эхэлж тавиад баахан сэвцгээжээ. Мөнгө төлөөд спонсордчихжээ бас. Сонгуулийн синдром дууссан гэж бодсон юмсан, дараагийн төлбөр хийгдээд намайг муулах, харлуулах ээлжит компанит ажиллагааг эхлүүлчихсэн үү?
Ганнам байна уу, Жаннам байна уу, Чаннам байна уу хамаагүй тэнд чинь хаус битгий хэл ууж байгаад дутуу орхичихсон ус ч байхгүй. Гүтгэхгүйгээр амьдарч чаддаггүй “хумснууд” шар хаданд очиж эмчилгээ хийлгэцгээнэ үү
ЭХ СУРВАЛЖ: Dorgio.mn
URL: