А.Амбасэлмаа: Коронавирусний халдвар нэмж илрээгүй
Эрүүл мэндийн яамнаас коронавирусний нөхцөл байдлын талаар өнөөдрийн /2020.08.08/ ээлжит мэдээллээ өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “2020 оны наймдугаар сарын 7-ны өдөр нийтдээ 595 хүний сорьцод шинжилгээ хийлээ. Эдгээр сорьцуудаас коронавирус илрээгүй байна. Өнөөдрийн байдлаар манай улсад батлагдсан тохиолдол 293, эмнэлгийн хяналтад 33 байгаагаас хоёр хүний биеийн байдал хүнд байгаа. Тусгаарлалтад байгаа иргэдээс нэг иргэний биеийн байдал хүнд байгаа. Тухайн иргэн нь бөөрний дутагдал оноштой байгаа. Өчигдрийн тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийн шинжилгээ өнөөдөр хийгдэж байна” гэлээ.a
URL: