Жигшүүрт хэрэг яаж шийдэгдэв

117241076_1157461191313698_858604980369780861_n
2019.07.12-ны баяр наадмын өдрөөр Дорнод аймгийн нэгэн компаний захирал болох эхнэр, нөхөр хоёр, хүүхдүүдийн хамтаар Хэрлэн суманд оршин суух залуу хосууд Э.Д, Н.Б нарыг Чойбалсан хотын баруун хойно орших орос цэргийн оршуулгын газарт хүчээр аваачин дарамталж, улмаар зодож хүчирхийлсэн жигшүүрт хэрэг явдал гараад нэг жил гаруй хугацаа өнгөрсөн боловч дээрх хэрэг хэрхэн шийдэгдсэн нь эргэлзээ төрүүлнэ.
Бусдыг тохуурхан доромжилж жигшүүрт аргаар үйлдэгдсэн дээрх хэргийн шийдвэрлэлтийн талаар Улсын ерөнхий прокурор, цагдаа, АТГ-ын удирдлагууд анхааралдаа авах цаг нэгэнт болжээ.
Хүчирхийлэл үйлдсэн нэг ч хүн шударга ёс, хуулийн хариуцлагын гадна үлдэж, сэтгэл санаа, эрүүл мэндээрээ хохирсон эгэл жирийн хүмүүс нь хөрөнгө мөнгөтэй, хэл амтай, хонины арьс нөмөрсөн хүн чононууд лугаа хүмүүсийн хүчирхийллийн бай болох ёсгүй.
Хуулийн байгууллага хүний хууль ёсны эрх ашгийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд ямаршуухан ажиллаж буйг нэхэл хатуу сануулан хуулийн тэгш үйлчлэл, шударга ёсыг шаардах болно.
Хэвлэл мэдээллийнхэн ч шударга ёсны төлөө дуу хоолойгоо нэгтгэхийг уриалья.
Хүчтэний дэргэд хүчгүй нь, хөрөнгөтний дэргэд хөрөнгө мөнгөгүй нь буруутай байсаар байх уу..
Эх Сурвалж: Б.Хүрэлсүх цахим хуудас

URL: