Халдвар аваад эдгэрсэн 183 хүний тусгаарлан, ажиглах хугацаа дууссан байна
Нийт батлагдсан тохиолдол 293 байгаагаас 260 нь эдгэрсэн. Эдгээр эдгэрсэн иргэдийн 47 нь сувилалд, 30 иргэн гэрийн ажиглалтад байгаа. Харин 183 иргэний тусгаарлан, ажиглалтын хугацаа дууссан байна.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д халдвар авсан 33 хүн хэвтэн эмчлүүлж байна. Халдвар авсан нэг хүний биеийн байдал маш хүнд эрчимт эмчилгээний тасагт байна гэж ХӨСҮТ-ийн тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
URL: