“Эрэл”-ийн Б.Эрдэнэбатад залилан хийсэн хэргээр долоон жил хорих ял оноолоо
“Эрэл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбат, түүний эхнэр Д.Сэргэлэн нарт холбогдох “Номин холдинг” компанийн захирал Ш.Баярсайханаас 20 тэрбум төгрөг залилж авсан, мөнгө угаасан гэх эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хоёр өдөр хэлэлцлээ. “Номин холдинг” компанийн захирал Ш.Баярсайхан нь Б.Эрдэнэбатын үүсгэн байгуулсан “Ариг” банк, “Байшин үйлдвэрлэх комбинат-1 (БҮК-1) үйлдвэрт хөрөнгө оруулж, хувьцаа эзэмшигч болжээ.
Тэд 2016 оны арваннэгдүгээр сард тэд хамтран ажиллах гэрээ байгуулж, Ш.Баярсайхан тус банкны ашиг, үйлдвэрийн орлогоос хувь хүртэхээр буюу хөрөнгө оруулсан мөнгөө 1.59 хувийн хүүтэйгээр буцаан авах гэрээ байгуулсан юм байна.
Гэвч Б.Эрдэнэбат амлалтандаа хүрээгүй тул Ш.Баярсайхан хуулийн байгууллагад хандсан юм. Шүүх бүрэлдэхүүн ДСэргэлэнд холбогдох үйлдлийг гэмт хэргийн шинжгүй хэмээн үзсэн ба харин Б.Эрдэнэбатыг буруутайд тооцон, долоон жил хорих ял оноожээ.
URL: