Арьс, үс шатааж хуйхлахад хорт хавдар үүсгэгч бодис ялгардаг

Монголчууд мал амьтны арьс, махыг хуйхлан бэлдэж хоол хүнсэндээ хэрэглэх нь элбэг. Тэгвэл энэ нь уушгины хорт хавдар үүсгэдэг бензопирен гэгч бодисыг ялгаруулдаг байна.

Бензопирен нь пицен, перилен зэрэг өвөрмөц, анхилуун үнэрт бодисуудын хамт ялгардаг бөгөөд ойн түймэр, галт уулын дэлбэрэлтээс ихээхэн ялгарна. Мөн нүүрс, мод, тамхины утаа болон түлэгдсэн үс, хүнснээс /жишээ нь кофе/ ялгардаг ба өөх тос ихтэй, шарсан хоолонд ихээр агуулагддаг аж.

Кофены шарсан болон шараагүй шошКофены шарсан болон шараагүй шош

Бензопирен нь ДНХ-д нэвтрэн орж генийн хуулбарлах явцад саад учруулан хорт хавдар үүсгэдэг канцероген болон мутаци үүсгэдэг мутагенийг бий болгодог байна.

Ихэвчлэн уушгины хорт хавдар үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг уг органик нэгдлийн уршгийг хүн төрөлхтөн судалсаар байгаа ба өөх тостой, шарсан, түлэгдсэн хоолноос зайлсхийхийг зөвлөдөг шалтгаануудын нэг аж.

Эх сурвалж: Foodsafety, ScienceDirect

Gogo.mn


URL: