ТАНИЛЦ: Засгийн газраас төсвийн тодотголтой холбоотой гаргасан онцлох шийдвэрүүд

-3670840346153274210_850_x_637

Засгийн газрын хуралдаанаар 2020 оны төсвийн тогтолтой холбоотой гаргасан шийдвэрүүд:

  • Хүүхэд бүрд 100 мянган төгрөг олгох арга хэмжээ аравдугаар сарын 1-нд дуусах байсан ч он дуустал үргэлжлүүлэхээр шийдсэн
  • Нийгмийн халамжаас олгодог тэтгэмжийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн шийдвэр он дуустал үргэлжилнэ
  • Хүнсний талоныг амьжиргааны түвшин хүндрэлтэй, бага орлоготой иргэдэд нэмэгдүүлсэн хэмжээг он дуустал үргэлжлүүлэхээр боллоо.
  • Байнгын асаргаа шаардагддаг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд олгодог мөнгийг 100 мянган төгрөг болгосныг он дуустал олгоно.
  • НД-ын шимтгэлийг ажил олгогч нь 5%, даатгуулагч 5% хувь байхаар буюу 50-60 хувь буулгасан хэлбэрээр үргэлжлүүлэхээр болсон.
  • Жилийн борлуулалтын орлого 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой ААН-ийн ААНОАТ-ыг тэглэх шийдвэр үргэлжилнэ.
  • Түрээсийн төлбөр бууруулсан ААН-ийн түрээсийн орлогод ногдуулсан албан татвар тэглэсэн арга хэмжээ үргэлжилнэ.
  • Эрүүл мэндийн салбартай холбоотой хил гаалийн болон НӨАТ-ыг тэглэх арга хэмжээг үргэлжүүлэхээр тооцсон.

Ингээд авч үзвэл хүүхдийн мөнгө үргэлжлүүлж олгоход 322 тэрбум, НДШ-ийг тэглэснийг 10% хувь болгож үргэлжлүүлэхэд 144 тэрбум төгрөгийн асуудлыг шийдвэрлэж байна. ААНОАТ тэглэж байгаад 105 мянган ААН-ийн үйл ажиллагаанд нөлөөлнө.


URL: