66934 хүн хэрэглэх бодисыг хураажээ

unnamed (4)

Цагдаагийн байгууллага 2019 онд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус нийлүүлэлт, тээвэрлэлт, борлуулалттай холбоотой үйл ажиллагаанаас нийт 99.313 грамм мансууруулах бодисыг илрүүлэн хураан авч хэрэглэгчид хүрэх нийлүүлэлтийг хязгаарлаж, гэмт үйлдлийг таслан зогсоожээ.

2019 онд хураан авсан бодисыг 2017 онтой харьцуулахад 4.3, 2018 онтой харьцуулахад 3 дахин өссөн бодит үр дүнг гарган ажилласан байна.

Үүнээс химийн гаралтай болон тусгай аргаар боловсруулан гаргаж авсан мансууруулах бодис нийт 7477 гр хураан авсан ба 2018 онтой харьцуулахад 4,3 дахин өссөн байна.

Түүнчлэн улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар нэвтрүүлсэн, нэвтрүүлэхийг завдсан 18 гэмт хэргийг илрүүлж 7 төрлийн 4118,2 гр мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис буюу ойролцоогоор 66934 хүний 1 удаагийн хэрэглээний бодисыг хураан авчээ.

Харин мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай эм, бэлдмэл, тэдгээрийн түүхий эдийг хууль бусаар ашиглах ашиглах гэмт хэргүүдэд эд мөрийн баримтаар хураан авсан эм, бэлдмэл, бодисын хэмжээ 2018 онтой харьцуулахад 15 хувиар өссөн байна.

Мөн 2019 онд урд өмнө манай улсад нь бүртгэгдэж байгаагүй 2 төрлийн мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлж, нийлүүлэлтийг таслан зогсоолоо.


URL: