Томилогдоод 10 хонож буй ЦЕГ-ын дарга Ж.Болд албан тушаалын халаа хийв
Долдугаар сарын 22-ны Засгийн газрын хуралдаанаар зарим агентлагуудын дарга нарыг томилсон. Үүгээр ЦЕГ-ыг даргаар тус газрын Дэд дарга асан Ж.Болдыг томилсон юм.
Үүнээс хойш нарийвчлан тоолбол 12 хоног өнгөрч байна. Тэгвэл тэрбээр өнгөрөгч баасан /2020.07.31/ гарагт тушаал үйлдэж, зарим бүрэлдэхүүнээ өөрчилжээ.
Тодруулбал:
- Эрүүгийн цагдаагийн албаны даргаар хурандаа Т.Сүхболдыг
- Мөрдөн байцаах албаны даргаар хурандаа Б.Батсуурийг
- Дэд даргаар хурандаа Б.Даваажавыг
- Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны даргаар хурандаа Н.Лхагвасайханыг
- Экологийн цагдаагийн албаны даргаар хурандаа О.Амарсанааг
- Дэд даргаар хурандаа Х.Доржсүрэнг тус тус томилжээ.
Г.САНСАРМАА
Eguur.mn
URL: