Киргизстан улсын алдааг Монголчууд давтаж болохгүй

12475

 

Киргизстан улс гадаадаас иргэдээ бөөн бөөнөөр нь нэвтрүүлж, 14 хоног нийтийн байранд тусгаарладаг байснаас дотооддоо халдвар тархаж нөхцөл байдал хүндэрсэн бөгөөд өнөөдөр, өчигдөр “Коронавирусээр нас барсан хүмүүсийг дурсан гашуудах өдөр” хэмээн зарлан гашуудаж байна.

Хил дээрээ “Би вирус биш”, “Хилээ нээ” гэж хашгираж, орилж чарлан өөрсдөд нь нээлттэй болсон улсынхаа хилээр орж ирсэн Киргизүүд одоо амаа барьж байна. “В Кыргызстане День национального траурa по умершим от коронавируса” Улс орон даяар болон гадаадад суугаа дипломат төлөөлөгчийн газар, консулын газруудад Төрийн далбаагаа бөхийлгөж байна.

Дотроо алдсан их үүсвэр нь хамгаалалтын хувцас хэрэгсэл дутмаг мөн Киргиз улсын эмч нарын 3/4 нь тусгаарлах байранд олон өдөр ажилласан бөгөөд сэтгэл санаагаар унаж биеийн эсэргүүцэл суларч ядарснаас болж вирус тарах нөхцөл бүрдсэн гэж үзээд байна. Өнөөдрийн байдлаар эмч эмнэлгийн тусламж байхгүй эмч нарын ихэнх нь халдвар авсан байна.

Киргис улсад өнгөрсөн 24 цагийн дотор +494 шинэ тохиолдол, +19 нас баралт бүртгэгдэж нийт халдвар авагсадын тоо 36,300-д хүрж, нас баралт 1,397 боллоо. Тус улсад эм болон эмнэлгийн ажилчид хомсдож хэвтэн эмчлүүлж буй иргэдэд хоол дөхүүлэх сувилагч, сайн дурынхан, ананаахын оюутнууд хүрэлцэхгүй байна.

Монгол улсын хувьд бид иргэдээ хэдхэн өдрийн дотор татаж авч чадна, хилээ нээгээд иргэдээ оруулж бас чадна. Гэвч ХӨСҮТ дээд талдаа 250-хан хүн эмчлэх хүчин чадалтай. 10,000 хүн татаж авлаа гэхэд тэндээс 500 хүнд вирус илрэхэд бид хүчрэхгүй. Халдварыг дотоод доо алдах эрсдэл маш өндөр.

Ийм эрсдэлтэй байхад бид хилээ нээх нь зөв үү? Тэдний алдааг бид давтах уу?


URL: