УОК иргэдээс авлига нэхсэн эсэх асуудлаар АТГ-т ханджээ
Т.САЙХАН
Цар тахлын үед гадаадын орнуудад гацсан иргэдийн эрх ашгийг хамгаалах асуудлаар улстөрч эмэгтэйчүүд нэгдэн “Иргэний онцгой комисс”-ыг байгуулан ажиллаж байна. Тэгвэл тэдэнд УОК гадаадаас татах иргэдийн нэрсийг гаргахдаа авлига авдаг гэх гомдол ирэх болсон байна. Иймд уг асуудлаар шалгалт явуулахыг хүсч долдугаар сарын 31-ний өдөр АТГ-т ханджээ. Энэ тухай Иргэний онцгой комиссын дэд дарга, УИХ-ын гишүүн С.Одонтуяа албан ёсны цахим хуудастаа мэдээлжээ.
Эх сурвалж:www.polit.mn
URL: