Шинчонжи сүмийн тэргүүнийг баривчилжээ
БНСУ-ын Шинчонжи христийн сүмийн тэргүүн 88 настай Ли Ман Хэ-г сүмийн 5000 гишүүн халдвар авсныг нуусан хэргээр баривчилжээ.
Тэрбээр гишүүдийнхээ нууц мэдээллийг хадгалах гэсэн болохоос вирусын тархалтыг нуугаагүй гэж мэдэгдээд байсан юм.
Ли Ман Хэ нь хөл хорионы үеэр зөвшөөрөлгүй сүмийн үйл ажиллагаа явуулж 5.6 тэрбум вон хувьдаа завшсан хэрэгт мөн буруутгасан байна.
Тэр “шинэ тэнгэр ба дэлхий” гэсэн утгатай “Шинчонжи” сүмээ 1984 онд байгуулж, өөрийгөө Есүс Христийн хойд дүр гэж зарлаж байжээ. Энэ сүм БНСУ-д 230 мянган гишүүнтэй. Харин Япон, Хятад улсад 20 мянга гаруй дагагчтай юм байна. Тус сүмийн гадаадаас ирсэн нэг гишүүн нь халдвар тараасанд Ли Ман Хэ гуравдугаар сард уучлалт гуйж байсан юм.
Эх сурвалж: BBC
URL: