LANCET сэтгүүл: Монгол улс цар тахалтай цаг алдалгүй тэмцсэн нь том сургамж болж байна

covidМонгол Улсын коровирусын цар тахлын  эсрэг авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх нийтлэл шинжлэх ухааны Lancet сэтгүүлд хэвлэгджээ. Судалгааны нийтлэлд Монгол, Их Британийн эрдэмтэд оролцжээ.

Нийтлэлд Монгол Улсын талаарх баримт, мэдээллийг оруулсан байна.

Монгол Улс нь баруун Европын хэмжээтэй газар нутаг дээр 3.3 саяулаа аж төрдөг. Тэд эрс тэс уур амьсгалд дасан зохицон амьдардаг бөгөөд өвөлдөө агаарын хэм цельсийн -30 градусаас бага. Монголчуудын олонхи нь нийслэл Улаанбаатар хотноо жижиг талбай бүхий орон сууцанд эсвэл ариун цэврийн систем нь шийдэгдээгүй гэр хорооллуудад амьдардаг.Бага, дунд орлоготой улс орон гэхэд бичиг үсэг тайлагдалт харьцангуй өндөр. CLICK TO TWEETЗөвлөлтийн үеээс улбаатай боловсролын системийн дүнд нийт эмэгтэйчүүдийн 96.4, харин эрэгтэйчүүдийн 93 хувь нь бичиг үсэг тайлагджээ.

Мөн нийт хүн амын 2.5 сая нь гар утастайгаас 70 хувь нь ухаалаг гар утас хэрэглэдэг нь олон нийтэд цар тахылн талаарх мэдээллийг утсаар өгөх үндэслэл болсон ажээ. Гэхдээ бичиг үсэг тайлагдалтын түвшин өндөр боловч нийт хүн амын гуравны нэг нь хэт ядууралд байгаа бол ажилгүйдлийн төвшин нь 9.5 хувьтай байна.

Үргэлжлүүлэн коронавирусын эсрэг авч хэрэгжүүлж буй зарим арга хэмжээг дурьджээ.

-ДЭМБ-аас зөвлөмж гаргаагүй байтал Монгол улс арга хэмжээ авч эхэлсэн нь маш онцлог болсон. Бусад Бага болон дунд орлоготой улсууд дотроос ингэж шуурхай арга хэмжээ авч чадсан улс тун ховор.

Монгол Улсын жишээ нь бусад улс орнуудад ирээдүйд гарч болох халдварт өвчин, цар тахлын эсрэг хэрхэн цаг алдалгүй арга хэмжээ авах сургамж болж байна.

-Нэгдүгээр сард буюу ДЭМБ коронавирусыг цар тахал гэж зарлахаас хэдэн долоон хоногийн өмнө Улсын Онцгой комисс байгуулагдаж, цар тахалтай тэмцэх арга хэмжээг дангаараа удирдаж эхэлсэн.

-Цар тахлын эхэн үед эрсдэл багатай орнуудаас ирсэн хүмүүсийг гэртээ харин өндөр эрсдэлт улсуудаас ирсэн хүмүүсийг эмнэлэгт хоёр долоон хоног тусгаарлаж байв. Харин удалгүй өвчний далд үеийн талаар шинжлэх ухаанч бусаар хандан,

тусгаарлалтын хугацааг 21 хоног болгон сунгав.

Эх сурвалж:Lancet.com


URL: