Жоом, бясаатай “Сэнтий” зочид буудлыг яагаад шалгахгүй байнаа, Мэргэжлийн хяналтынхаан!
Таван шард байдаг “Сэнтий” гэдэг нэртэй буудалд тусгаарлагдаж байгаа охины талаар мэдээ сошиол ертөнцөөр гарсан. Охин тусгаарлалтад байх тав хоногт ямар нэг амьтанд битүү хазуулсан яр шархтай зургаа өөрийн фэйсбүүк хуудаснаа тавьсан байдаг.
Улмаар охин буудлын ажилтанд хэлэхэд “бид нарыг ч гэсэн ийм юм хаздаг юм” гээд тоогоогүй гэнэ. Ер нь тус буудалд тусгаарлагдаж байгаа хүмүүсээс ийм шархтай болсон хүн олон байгааг тусгаарлагдсан хүмүүс хэлж байна.
Зургаа явуулсан охин сүүлийн хоёр шөнө унтаж ч чадаагүй, нүдэнд харагдахгүй ч гэрэл унтраахаар хазаад байгаа талаар бичжээ. Түүнчлэн тусгаарлалтад байгаа хүмүүсийн өрөө нь маш их жоомтой гэдгийг бичсэн байдаг.
Мөн зөвхөн түүгээр зогсохгүй охин хэрэглэсэн бэлгэвч тавьсан байгаа юм. Өдөрт 50 ооо, 21 хоногт 1.050.000 төгрөг төлж байгаа үйлчилгээний хариу ийм байгаад Монголчууд бухимдаж байна. Энэ асуудлыг Шадар сайд Я.Содбаатар болон Мэргэжлийн хяналтын газар анхааралдаа авна уу? хэмээн охин бичжээ.
У.МАНДАХ, FACT.MN
URL: