Д.Нямхүү: 249 хүний сорьцоос коронавирусийн халдвар нэмж илрээгүй

0983d10bf33a58a3126d5edce543c4ff

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү манай улсад коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдсэн эсэх шинжилгээний хариу болон эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлын талаар мэдээлэл өглөө.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү ”Нийт 249 хүнд хяналтын шинжилгээ хийхэд бүгдээс нь коронавирус илрээгүй. Монгол Улсад нийт 291 батлагдсан тохиолдол байгаагаас одоо 66 хүн эмнэлгийн хяналтад байна.

Тандалт судалгаа, хяналт үргэлжилж байна. Хамгийн гол нь амны хаалтаа зүүх, олон нийтийн газраар аль болох зорчихгүй байх, орчноо цэвэр байлгах нь чухал зөвлөмж юм. Анхны тохиолдол болох Франц иргэн таксинд суухдаа өөрөө масктай байсан. Жолоочийг амны хаалтаа зүүхийг шаардсан байсан нь халдварыг тархаагаагүй байна. Энэ бол амьд жишээ юм. Амны хаалт хамгаалж чадаж байгаа гэдгийг хэлье” гэлээ.


URL: