Австралид цар тахал дэгдэж эхэлснээс хойш хамгийн олон тохиолдол бүртгэгджээ
Австралид коронавирусээр халдварласан тохиолдлын тоо өнгөрсөн хоногт 744-өөр нэмэгдэж, нийт тохиолдлын тоо 16 мянга давсан тухай тус улсын Эрүүл мэндийн яам пүрэв гарагт мэдээлжээ.
Шинээр илэрсэн тохиолдлуудын дийлэнх нь буюу 723 нь Виктория муж улсад бүртгэгдсэн бол халдварын тохиолдлын тоогоор хоёрдугаарт Австрали дүүрэг оржээ. Түүнчлэн өөр 18 тохиолдол Шинэ Өмнөд Вэльс мужаас илэрсэн бол 3 нь Квинслед мужид бүртгэгджээ. Австрали улсад нийт 16925 хүн халдвар авсан байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын улмаас нас барсан 13 тохиолдол бүртгэгдэж, нийт нас барсан хүний тоо 189-д хүрчээ. Халдвар авсан өвчтөнүүдийн 60 хувь нь буюу 9619 нь эмчлэгдсэн байна. Эмнэлэгт нийт 323 өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаагаас 46 нь эрчимт эмчилгээний тасагт хэвтэж байгаа бол 5977 хүн амбулаториор эмчлүүлж байна.
URL: