Хөвсгөл аймагт ирснээр аялал жуулчлалын таван маршрутаар аялах боломжтой

5f2007755d1b9

Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газартай хамтран Хөвсгөл аймгийн аялал жуулчлалын мастер төлөвлөгөөг баталсан байна. Мастер төлөвлөгөөнд аялал жуулчлалын маршрутыг боловсруулжбүх сумыг 5 бүс болгон 25 дэд маршруттай баталжээ. Аялагчид Алтан цагираг, Хөх сувд цагираг, Мөнгөн цагираг, Хүрэл цагираг, Зэс цагираг гэсэн маршрутаараялах боломжтой юм.

Алтан цагираг

Тэнгэрхүмүүнийхарилцаа, Чингис хааныхаризмыннууц, бөө мөргөлийн аялалд тавтай морил. Саяныэкобүсэд хамаарах оньсого мэт “Улаан тайга”, Амар амгалангийн үүдшамбалынорон “Тэнгис,Шишгэдийнхотгор” таныг цаг хугацаа, орон зайн хязгаарын чанадад хүргэнэ.

Хөх сувд цагираг

Төв Азийн гүнд орших Хөвсгөл нуурын эрэгт “Хөх сувд” цогцолбор үүд хаалгаа нээлээ. Үзэсгэлэнт байгаль, цэнгэг усны аялалд таныг урьж байна.

Мөнгөн цагираг-Алунгоомаршрут

Хүний гар үл хүрсэн зэрлэг байгаль, гүн шугуйн аялал, “Эртний Монгол”, “ЭрдэмтАлунгоохатан”-ысургаальсудлалыг хослуулсан маршрут. Их хотын дуу шуугиан, завгүй амьдралаас түр ангижирч адал явдал, түүхийн эрэлд мордох аялал. Даян Дээрхийн агуйн нууцад нэвтэрч, энерги цалгих гүн амралтын аялалд таныг урьж байна.

Хүрэл цагирагЗүүн нуур маршрут

Байгальхүмүүнийшүтэн барилдлагаа, эргэх дөрвөн цагийн улиралд нүүдэллэн аж төрөх малчны холч ухаанд суралцах танин мэдэхүйн аялал. Мөнх хааны Эрчин хотын туурь, буган чулуу, дөрвөлжин булшийг үзэж, нүүдлийн соёл иргэншилтэй танилцах боломжтой юм.

Зэс цагирагОлон голын бэлчир

Домгийн ертөнцөд ирсэн мэт их уулс дунд Буддын хамгийн олон хийдийн туурьтай Олон голын бэлчир – Хөвсгөл аймгийн угтах үдэх төвийн маршрутаар аялаад үзээрэй. Сэлэнгэ мөрнийэкозагасчлалнь алжаал тайлах зугаатай аялал. Орчин үеийн шийдэл бүхий цогц үйлчилгээ таныг хөгжлөөс алслагдсан мэт мэдрэмж төрүүлэхгүй та аялаад үзээрэй.


URL: