Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдлоо
Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд өнөөдөр боллоо. Хуралдаанаар Монгол төрийн Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Цэндийн Нямдоржийн хүү Нямдоржийн Анхбаяр Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдлоо.
Үүний өмнө Монгол төрийн Шадар сайд асан Өлзийсайханы Энхтүвшингийн угсаа залгамжилсан хүү Энхтүвшингийн Золбоо нь Барилга хот байгуулалтын дэд сайдаар томилогдсон билээ.
Н.Анхбаяр өмнө нь ГХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байсан юм. Мөн Австралид суух Элчин сайдаар томилохоор нэрийг нь оруулж ирж байсан ч дэмжлэг авч чадаагүй билээ.
URL: