Хакүхо Ёкозүна цолтой барилдаж эхэлснээс хойш 1000 дахь удаагийн барилдаанд давлаа
Японы мэргэжлийн сүмо бөхийн Нагоя башёгийн найм дахь өдрийн барилдаанууд өчигдөр /2020.07.28/ Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд болж өндөрлөлөө. Цар тахлын улмаас 2500 үзэгчийг л ордонд орохыг зөвшөөрч буй Нагоя башёгийн найм дахь өдөр 69 дэх их аварга Хакүхо маегаширагийн 5-аас барилдаж байгаа Хокүтофүжи барилдаж давснаар 10 дахь даваагаа авлаа. Улмаар ёкозүно цолтойгоор 1000 дахь барилдаанаа хийж, 882 удаа давж, 118 удаа унасан байна.
Харин түүнтэй хамт башёг тэргүүлж байсан озеки Асанояама өчигдөр секиваки Митакеүмитэй барилдаж өвдөг шороодлоо. Улмаар 9 даваа 1 унаатай боллоо. Одоогоор башёг Хакүхо нэг ч унаагүйгээр тэргүүлж байгаа бол түүний араас озеки Асанояама, Терүнофүжи Ган-Эрдэнэ нар нэг унаатайгаар араас нь нэхэж байна.
URL: