Сургууль, цэцэрлэгийн хичээлийг 9 дүгээр сарын 1-нээс эхлүүлэх эцсийн шийдвэр гарлаа
Засгийн газрын хуралдаан өндөрлөлөө.
УОК-оос гаргасан ЕБС болон цэцэрлэгийн үйл ажиллагааг 9 дүгээр сарын 1-нээс эхлүүлэх шийдвэрийг Засгийн газар баталгаажуулсан байна.
Ингэснээр эцсийн шийдвэр гарч, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа 2020 оны 9 дүгээр сарын 1-нээс эхлэхээр боллоо.
Дэлхий нийтэд тархаад буй цар тахлаас сэрэмжлэх зорилгоор сургалтын үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах талаар БШУЯ өнөөдөр 14:00 цагаас дэлгэрэнгүй танилцуулах юм.
БШУЯ-ны мэдээллийг шууд дамжуулан хүргэх болно.
URL: