Коронавирусийн эсрэг вакцин геополитикийн өрсөлдөөнийг хурцатгалаа

712-1595982427european_pharmaceutical_review-15737

Цар тахлын эсрэг вакциныг гаргаж авах гэсэн туршилтууд геополитикийн өрсөлдөөнийг ширүүсгэж байгааг ажиглагчид онцолж байна. “COVID-19″-ийн эсрэг вакциныг хөгжүүлэх нь дэлхийн эрүүл мэндийн тэргүүлэх чиглэл. НҮБ, ДЭМБ вакцины хүртээмжийг аль болох тэгш хуваарилахыг зорьж байгаа. “Нью-Йорк таймс” сонинд бичсэнээр дэлхийн хэмжээнд коронавирусийн эсрэг 165 нэр төрлийн вакцин хөгжүүлж байна. Үүнээс судалгааны 27 хүрээлэн амжилттай туршилт явуулжээ.

АНУ-д вакцины гурван хувилбарыг боловсруулж байгаа бөгөөд дэлхийн зах зээлийн нийлүүлэлтийн зонхилох хувийг эзлэхийг хүсч байгаа. “Pfizer” сан Германы биотехнологийн компанитай хамтран ажиллах 1.95 тэрбум ам.долларын санхүүжилт хийж, 100 сая тун вакциныг худалдан авахаар тохиролцсон байна.
АНУ-ын өрсөлдөгчид ч мөн адил оролдлого хийж, вакцины хөгжлийн явцыг хурдасгахын тулд бус, анагаах ухааны тулаанд ялалт байгуулахыг зорьж байгаа. Энэ мэт вакцины уралдаан эрчимжихийн хэрээр улс төр, анагаах ухаан, дипломат харилцаа, эдийн засгийн салбарт тулаан эхэлжээ. Европын холбоо коронавирусийн эсрэг вакциныг боловсруулах олон улсын хүчин чармайлтыг санхүүжүүлэхэд зориулж нэг тэрбум евро төсөвлөжээ. Европын Комиссын дарга Урсула фон дер Лейен вакцин боловсруулах ажилд хөрөнгө босгох олон улсын хандивлагчдын онлайн чуулганы нээлт дээр энэ тухай хэлсэн байна. Вакцин гаргаж авахаас гадна үйлдвэрлэх, худалдаалах нь үндэстнүүдийн амбицийг тодорхойлж байна. Коронавирусийн эсрэг вакциныг хүндээр турших туршилтыг Их Британи улс анх эхлүүлсэн бол ОХУ-ын эрдэмтэд туршилтаа амжилттай үргэлжлүүлж байна. Таарамжгүй харилцаатай байгаа АНУ, БНХАУ вакцины өрсөлдөөнд нэгдсэн. АНУ-ын зүгээс БНХАУ-ыг дэлхий нийтэд цар тахал дэгдээсэн хэмээн буруутгадаг. Сөргөлдөгч хоёр гүрэн аль аль нь коронавирусийн эсрэг вакцины туршилтыг хүн дээр эхлүүлээд байгаа билээ. Гэтэл Вашингтон Хятадын хакерын хоёр бүлэглэл “COVID-19”-ийн эсрэг вакцины судалгааг хулгайлсан хэмээн буруутгажээ. Тус байгууллагын мэдээлснээр дээрх хоёр хакерын бүлэглэл нь өмнө нь барууны орнуудын технологийн компаниудын мэдээлэлд халдаж байсантай ижил арга барилтай ажиллаж байгаа аж. Зарим судлаачийн үзэж буйгаар олон улсын эрдэмтэд хэдий нэгдэж нийлээд, хамтдаа вакцин бүтээхийг эрмэлзэж байгаа ч дэлхийн том гүрнүүдийн удирдагчдын, сөргөлдөөн байдлыг улам хүндрүүлж байна гэжээ. Хэрэв АНУ вакциныг түрүүлж гаргавал тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх сонгуульд ялна. Ингэснээр тэрбээр удаан хугацаанд тэмцэлдсэн БНХАУ-ыг бүрмөсөн дарахыг оролдоно гэж шинжээчид үзэж байна.
Коронавирусийг “Хятад вирус” хэмээн нэрлэж, хятадуудыг дэлхий даяар тахал тараасан хэмээн буруутгаж буй Трамп ялчихвал дэлхийн бусад улс орнуудыг Хятадын эсрэг бүр ч илүү турхирч, хүйтэн дайны ирмэг дээр ирээд буй гэх хоёр орны харилцаа бүр ч хурцдах нөхцөл бүрдэнэ. Өнөөг хүртэл коронавирусийн эсрэг тэмцэхэд анхаарлын төвд байсаар ирсэн зүйл нь эсрэг биет.
Энэ нь бидний дархлаагхамгаалаххамгийн чухал хэсэг юм. Цусны цагаан эсийн нэг төрөл болох Т эсүүд нь дархлааны системийг зохицуулахад тусалдаг ба биеийн аль эсүүд халдвар авсан болохыг олж тогтоож, устгах чадвартай байдаг. Оксфордын судалгааны бүлгийн мэргэжилтэн Эндрю Поллард ВВС-д өгсөн ярилцлагадаа: “Бид вакциныхаа судалгаанаас эсрэг биетийг гаргаж чадсандаа үнэхээр баяртай байна. Вакцин хийлгэхэд ямар нэгэн аюултай гаж нөлөө үзүүлээгүй боловч судалгаанд оролцсон хүмүүсийн 70 хувьд нь халуурах, толгой өвдөх зовиур илэрч байсан. Гэхдээ судлаачид үүнийг парацетамолоор шийдэж болно гэж ярилцаж байгаа” хэмээн мэдээлжээ. “Нью-Йорк таймс” сонины явуулсан санал асуулгаас үзвэл америкчуудын 50 хувь вакцинжуулалтад хамрагдахыг хүсчээ. Харин француудын 26 хувь нь шинэ коронавирусийн эсрэг вакцин тариулахыг зөвшөөрсөн байна.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

URL: