Нярай хүүхдээ санаатайгаар гудамжинд орхиж явжээ
Нярай хүүхдээ гудамжинд орхиж явсан хэрэг гарчээ. Тодруулбал Дорнод аймагт тум аймгийн харьяат 28 настай эмэгтэй Б гэгч нь гурван сартай хүүгээ хүнсний дэлгүүрийн урд талд орхиж явсан байсныг дэлгүүрийн эзэд олж, цагдаагийн байгууллагад өгчээ. Улмаар цагдаагийнхан хүүхдийн эцэг эхийг шуурхай эрэн сурвалжилж, олсон байна.
Шалгалтын явцад хүүхдийн ээж хүүхдээ санаатайгаар хаясан болох нь тогтоогджээ. Хэргийг Дорнод аймаг дахь цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байгаа ба хүүхдээ хаяхыг завдсан эмэгтэйд эрүүгийн хариуцлага хүлээлгэх аж.
URL: