Дэлхийн хамгийн жижигхэн паабад 27 минут л сууж болдог
Шинэ Зеландын Emerson’s Brewery шар айрагны брэнд нэг бармен, хоёр үйлчлүүлэгч л багтах хэмжээний жижиг пааб байгуулжээ. Энэ маягар компани нутгийн иргэдийн хөл хорионоос гарсныг тэмдэглэж байна.
Сонирхолтой нь паабад нэг үйлчлүүлэгч дээд тал нь 27 минут л байх боломжтой. “Бид тоог биш чанарыг эрхэмлэнэ.
Бусад пивоны газруудаас ялгаатай нь бидэнд эцэс төгсгөлгүй шинэ бүтээгдэхүүнүүдийн жагсаалт гэж үгүй. Зүгээр л төгс шар айрагнаас өөр юу ч хэрэггүй бол энэ пааб хэрэгтэй” гэж компаниас мэдээлжээ. Энэ бол хуучин найзууд цуглаад, тусгаарлалтаас гарснаа тэмдэглэн хундага өргөхөд хамгийн тохиромжтой газар гэнэ.
Шинэ Зеланд нь коронавирусийн өвчтөнгүй дэлхийн цөөн тооны улсын нэг болсон юм.
Марта
Эх сурвалж: Nakonu.com
URL: