Африкт халдварын тохиолдлын тоо 850 мянга давжээ

712-15958165225f1e36e9bdcd2

Африкт коронавирусний халдвар шинээр илэрсэн тохиолдлын тоо 850 мянга давсан тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлжээ.

Тус тивд “COVID-19”-өөр нийт 850628 хүн халдварлаж, халдварын улмаас 17808 хүн нас баржээ. Халдвар авсан 494224 хүн эдгэрсэн байна.
Үүнээс хамгийн их нь буюу 445433 тохиолдол ӨАБНУ-д бүртгэгдсэн бол Египетэд 92062, Нигерид 40532, Ганад 32969 тохиолдол тус бүр бүртгэгджээ. Түүнчлэн халдварын улмаас нас барсан тохиолдлуудын дийлэнх нь ӨАБНУ, Египет, Алжир улсуудад бүртгэгдсэн байна.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг

URL: