Техаст “Ханна” хар салхи хөрсний гулгалт үүсгэжээ

712-15957677695f1cec69758c3ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын Техас муж улсын Падре аралд “Ханна” хар салхины улмаас бямба гарагт хөрсний гулгалт үүслээ гэж тус улсын Хар салхи судлалын үндэсний төвөөс мэдээлэв.

Шуурганы улмаас хөрсний гулгалт үүсэхийн өмнө Техас муж улсын захирагч Грег Абботт коронавирус болон шуурганы аюул нэгэн зэрэг нүүрлэж буй үед учрах сорилтуудын талаар хэлэлцсэн байна.
“Аливаа хар салхи асар том сорилтыг бий болгодог. “COVID-19” тархсан энэ үед шуурга дэгдсэн нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна. Байгалийн гамшигт үзэгдэл нүүрлэлээ гээд “COVID-19” алга болохгүй гэдгийг би та бүхэнд сануулж байна” гэж Г.Абботт мэдэгджээ.
Хар салхи, цаг уурын хүнд нөхцөлийн улмаас оршин суугчид нэг дор түр хорогдох шаардлага үүсэж болзошгүй бөгөөд ингэсэн тохиолдолд “COVID-19” нэг хүнээс нөгөө хүнд тархах эрсдэл нэмэгдэнэ гэдгийг тэрбээр анхааруулжээ. Техаст өнөөдрийн байдлаар 380 мянга гаруй хүн халдвар авч, 5000 орчим хүн нас барсан байна.
Э.Хулан
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг

URL: