Цахилгааны шон мөргөснөөр машин шатжээ

5f1ab54c78f91Улаанбаатар /МОНЦАМЭ/. ТЦА зам, тээврийн ослын шалтгааныг тогтоох ажлыг эрчимтэй хийж байна. Энэ нь жолооч нарт сургамж дохио болон ослоос урьдчилан сэргийлэхэд нөлөөлнө хэмээн үзэж байна. Жишээ нь, хамгийн сүүлд гэхэд энэ сарын 22-нд нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, хуучнаар Хөгжим бүжгийн коллежийн өмнөх уулзварт  машин шатсан хэрэг гарсан нь “Тояота Эстима” болон “BMW” маркын машинууд мөргөлдсөнөөс үүдэлтэй аж.

Тухайн үед “Тояота Эстима” машины жолооч уулзвар дээр буцаж эргэх үйлдэл хийхдээ хөдөлгөөнд чигээр явж байсан машинд зам тавьж өгөөгүйгээс “BMW” машин шатахууны банктай талаар цахилгааны шон мөргөснөөр шатжээ. Энэ хэрэг нь “Тояота Эстима” машины тухайн жолооч хэдхэн хором хүлээж чадаагүйгээс үүдэлтэй гарчээ.

Иймд хөдөлгөөнд оролцож буй жолооч нар яарч сандралгүйгээр дүрмээ баримтлан нэг нэгэндээ зам тавьж өгөн, тэвчээртэй, тайван зорчих, гэнэтийн ослын үед хэрэглэх галын хорыг авч явахыг ТЦА сэрэмжлүүлж байна.

Монцамэ агентлаг


URL: