Л.Оюун Эрдэнэ сайдын санаачилсан Хоёр тэрбумаар босгож буй Андлалын өргөө цогцолборын бодит төрх нэг иймэрхүү байна
Их Эзэн Чингис хааны үнэнч анд Хөлөг жанжин Боорчийн өлгий нутаг Хэнтий аймгийн Батноров суманд “Андлалын өргөө”-г цогцолбор хэмээх байгууламжийг босгож байгаа билээ.
Энэ талаар Хэнтий аймгийн Засаг дарга Ганбямба өөрийн твиттер хуудаснаа “Тэмүүжин, Хүлэг баатар Боорчитой анд бололцсон газар болох Хөхүүрийн талд “АНДЛАЛЫН ӨРГӨӨ”-г хоёр жилийн турш барьж дууслаа” хэмээн өнгөрсөн өвөл жиргэж байсан.
Энэхүү цогцолборыг УИХ-ын гишүүн, Засгийн газрын ХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ санаачилж, Батноров суманд Эхэн бүрд багийн Дэлгэр-Өлзийт хэмээх тахилгат хайрханы өвөрт босгоно хэмээн 2018 оны зургаадугаар сард шавыг нь тавьж, хоёр тэрбум төгрөгийн өртөгтэй гэдгийг ч дуулгаж билээ.
Ингээд 2018 онд дээрх мөнгөний 1.4 тэрбумыг улсын төсвөөс гаргуулж, 2019 онд үлдсэн 600 сая төгрөгийг гаргуулсан байдаг. Ингээд 18 метр өндөртэй, Чингис хаан, Боорчи нарын дүрслэл бүхий хөшөөний одоогийн нөхцөл байдлыг та зургаас харж болно.
URL: