C.Бaяp: Би дoлooн xaycaa ингэж aвcaн
Миний гэх “хэргийг” тaнд товч сaнуулъя.“Ерөнхий сaйд С.Бaяр нь Оюу толгойн төслөөс aвлигa aвсaн”, “Энэ aвлигaaрaa Aмерикт олон бaйшинтaй болсон” гэх aгуулгaтaй гүтгэлэг, цуурхaл олон жил үргэлжилж, улмaaр 2016 оны сонгуулийн өмнө сүрхий гaaрсaн. Тэдгээрийнх нь хaриуд “Нaмaйг мөрдөн шaлгaж, үнэн мөнийг тогтоож өгнө үү” гэсэн хүсэлтийг хууль хянaлтын бaйгууллaгaд би гaргaсaн. Тэр хүсэлтийн мaaнь дaгуу мөрдөн шaлгaх aжил хийж, улмaaр “эрүүгийн хэрэг үүсгэх үндэс, шaлтгaaн тогтоогдсонгүй” гэсэн хaриу прокурорын бaйгууллaгaaс нaдaд хүргүүлсэн бaйдaг. (Тэр хaриу тaнaй бaйгууллaгын aрхивт бий).
Гэтэл намайг ялласан энэ дүгнэлт нь прокурор хянасан хэргийн материалд буй олон баримтаар бэлхнээ няцаагдаж байх юм. Жишээ нь, Петровис ХХК нь аль 2002 оноос эхлэн (намайг ОХУ-д элчин сайд байхад) Айвенхоу Майнз ХХК-д шатахуун нийлүүлж иржээ. Хамгийн гол нь, 2002-2009 онд болон үүнээс хойш энэ хоёр компанийн хооронд байгуулсан гэрээний нөхцөл хэвээр хадгалагдаж, ямар нэгэн нөлөөний улмаас. Ямар нэгэн өөрчлөлт ороогүй нь ил тодорхой байна. Энэ талаар ямар нэгэн эргэлзээ, сэжиг байгаа бол илүү сайн шалгах, нягтлах ёстой баймаар.
Мөрдөн шалгах ажлын явцад ил тодорхой болсон эдгээр баримтыг үл тоосон байхаас гадна дээрх компаниудын ялангуяа Оюу толгой ХХК-ийн зохих албан тушаалтнуудаас гэрээ байгуулах, сунгах үеийн талаарх мэдүүлэг, тайлбар огт аваагүй, мөрдөн шалгах ажлыг бүрэн гүйцэд хийгээгүй атлаа намайг зохиомол энэ хэргээр яллан буруутгахдаа урьтал болгов. Миний гэх “асуудал” нь хуулийн биш, улс төрийн өнгө аястай асуудал болсны өөр нэг нотолгоо нь энэ юм.
Түүнчлэн дээр дурдсан үндэслэлээр Петровис ХХК- ийн хувь нийлүүлэгч, миний найз Ч.Даваанямын сүүлийн 10 гаруй жилд гадаад, дотоодод эрхэлж ирсэн бизнес, хийсэн банкны шилжүүлэг, худалдаж авсан бараа бүтээгдэхүүнийг Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр надтай ямар нэгэн аргаар заавал холбох гэж оролдон, яллан буруутгаж байна.
Тухайлбал, сүүлийн арваад жил дуулиан болгож буй “АНУ-д байгаа С.Баярын 7 хаус (үнэн хэрэгтээ 9 байр аж)” гэх асуудал байна. АТГ-ын албан хүсэлтээр АНУ-ын хууль хяналтын байгууллагаас ирүүлж, хавтаст хэрэгт хавсаргасан баримтаас үзвэл, миний найз Ч.Давааням, миний охин Б.Нандин, Б.Бадамханд нартай хамтран 2005 оноос эхлэн тус улсад үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхэлж ирсэн байна.
Оюу толгойн гэрээг үзэглэх байтугай, намайг Ерөнхий сайд болохоос хэдэн жилийн өмнө бизнесийн энэ үйл ажиллагааг өрнүүлж, дээрх байрны ихэнхийг худалдан авч засварлах, түрээслэх, борлуулах ажлыг гүйцэтгэж байсан нь АНУ-аас ирүүлсэн баримтаар нотлогдож байна. Санхүүжилтийг нь Ч.Давааням гаргаж, миний охид түүнд туслангаа олсон ашгийн тодорхой хувь хүртдэг энэ бизнес нь намайг албан ажлаа хүлээлгэж өгсний дараа ч үргэлжилсээр байгаа нь эдгээр баримтаас бас тодорхой харагдаж байгаа болно. Гэтэл үүнийг “Оюу толгойн гэрээ байгуулах үед авсан байж болзошгүй авлигатай” холбох гэж оролдсоор байгаа нь мөнөөх л “улс төрийн өнгө аясыг” дахин сануулна. Эдлээгүй албан тушаалаа “урвуулан ашиглах”, аваагүй авлигын “мөнгө угаах” гэж байх уу?
Эцэст нь дурдахад, миний гэх “асуудал” нь хуулийн хүрээнээс хальж, улс төрийн асуудал болсоор удаж буй нь дараахь ажиллагаанаас харагдана. Надад үүсгэсэн эрүүгийн хэргийн мөрдөн шалгалтын ажиллагааны явцад бүрдүүлж цуглуулсан элдэв баримтын үнэн, худлыг нягтлалгүйгээр хэвлэлд нийтлэх, хуулбарлан улстөрчдөд тараах, С.Баярын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон хэмээн мэдэгдэх зэргээр ‘‘олон нийтийн жигшил төрүүлэх” ажиллагаа явуулсаар ирлээ. Ийм үйл ажиллагааг Монгол Улсын хуулиар хорьсон байдаг. Хууль ийнхүү зөрчигдөж байгаа талаар прокурорын байгууллагад би өөрөө болон миний өмгөөлөгч удаа дараа хандсан боловч ямар нэгэн арга хэмжээ авсангүй өнөөг хүрэв.
Хуучин цагт “Октябрийн баярын өмнө энэ объектыг ашиглалтад заавал өгнө” гэсээр хагас дутуу барьсан барилга ч гэлээ дуусгасан болгож рапортлох гэж хүчлэн шамдуулдаг байсныг та санаж байгаа биз. Шинэ цагг аливаа асуудлыг аливаа сонгуулийн өмнө шуугиулах, амжуулах гэж шуурхайлдаг болж.
Гэхдээ бодит үнэн энүүхэн зуур хүчгүйдээд, эвгүй замаар орлоо гэлээ ч, яллагдах өдөр байхад цагаатгагдах өдөр ирнэ, ялагдах өдөр байхад ялах өдөр ирнэ гэдэгт эргэлзэх юм надад алга.
Хүндэтгэн ёсолсон,
Монгол Улсын Ерөнхий сайд асан, иргэн С.БАЯР
URL: