Д.Ууганбаяр: Тусгаарлах байрны 90 орчим сая төгрөгийн өр үүссэн байна
УОК-ийн шуурхай штабаас ээлжит мэдээллийг хийлээ.
Энэ үеэр ОБЕГ-ын дэд дарга Б.Ууганбаяр “Долдугаар сард агаарын татан авалтыг 10 удаа зохион байгууллаа. Долдугаар сард дахин дөрвөн татан авалтыг хийнэ. Агаарын татан авалтаар 3397 хүн ирж байна. Мөн газраар Алтанбулаг, Замын-Үүд боомтоор 418 иргэнийг авчирсан. Мөн Афгинастан улсаас цэргийн албан хаагчдыг татан авчирч байгаа. Нийлбэр дүнгээр 330 албан хааг эх орондоо ирнэ. Агаарын татан авалтаар 4448 хүн авчирсан байна. Энэ нь зургадугаар сартай харьцуулбал 54 хувийн өсөлттөйгээр татан авалтыг явуулсан. Наймдугаар сард татан авалтыг үргэлжлүүлнэ. УОК татан авалтын ажлыг нэмэгдүүлэх тал дээр анхааран ажиллаж байгаа.
Шуурхай штабаас татан авлтын нэрстэй холбоотой асуудалд зарим өөрчлөлтүүдийг оруулсан. Тухайлбал, долдугаар сарын 20-оос хойш Солонгос, Япон усны татан авалт дараагийн гурван удаагийн татан авалтуудын нэрсийг гадаад хэргийн консулын газраар дамжуулан тухайн оронд сууж байгаа элчин сайдын консулын газрынханд хүсэлт гаргасан иргэдийн нэрсийг ил болгох үүрэг чиглэлийг өгсөн байгаа. Иргэд ил тод нэрсийн жагсалтаар Монголдоо ирж байгааг албан ёсоор мэдэгдэж байна. Зайлшгүй шаардлагаар жагсаалтанд хойгуур бичигдсэн ч хүнд өвчтэй, амьдралын ноцтой шаардлага гарсан хүмүүст шуурхай штаб онцгойлон анхаарч ажиллана. Шуурхай штабын утсанд тусгаарлатанд байгаа иргэдээс хоол хүнс үйлдвэрлэлтийн асуудлаар ирсэн гомдлын дагуу МХЕГ ажиллаж байна. Мөн шуурхай штабын ажлын хэсэг зарим тусгаарлах байрнуудад түүврийн аргаар хоол амталгааг хийж, шалгах үүрэг чиглэлийг өгсөн байгаа.
Зарим нислэгийг богино хугацаанд шахуу хийж байгаа учраас олон хүн тусгаарлах байрны төлбөрийг төлөөгүй байхдаа онгоцонд сууж байгаа. Зарим иргэд үүнийг ойлгохгүйгээр төлбөрөө төлсний дараа Монгод ирж байгаа хэмээн ярих болсон. Одоогийн байдлаар 90 орчим сая төгрөгийн төлбөр үүссэн байна. Бид хууль хяналтын байгууллагатай хамтран өр барагдуулах ажил дээр хамтран ажиллаж байна. Замын үүд боомтоор орж ирсэн тусгаарлах байрны төлбөрийг төлөх боломжгүй хүмүүс өөрсдийн биеэр ажил хийж, төлбөрөө барагдуулахаар ажиллаж байна. Төлбөр барагдуулах өөр олон ажлыг зохион байгуулан ажиллаж байгаагаа мэдэгдэж байна” хэмээлээ.
URL: