ЦЕГ: ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын бичлэгт шүүмжлэлтэй хандаж байгаа нь бодит байдалтай нийцээгүй

12108

Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай цахим уулзалт хийж, санал, хүсэлтийг сонсож, ажлын чиглэл өгч ажилласан билээ. Үйл ажиллагааны үеэр  Хууль зүй, дотоод хэргийн сайдаар шинээр томилогдсон Х.Нямбаатарын утсаар ярьж буй бичлэг цацагдаж, олон нийт уг үйл явдлыг цахим орчинд шүүмжилсэн байдаг.

Тэгвэл үүнд ЦЕГ-аас үүнд тайлбар өгчээ. Тус тайлбарт  “Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар 2020 оны долдугаар сарын 17-ны өдөр цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай цахим уулзалт хийж, санал, хүсэлтийг сонсож, ажлын чиглэл өгч ажилласан.

Мөн 2020 оны долдугаар сарын 21-ний өдөр Дотоодын цэргийн үйл ажиллагаатай танилцсан бөгөөд сүүлийн өдрүүдэд Хууль зүй, дотоод хэргийн сайдын утсаар ярьж буй бичлэгийг олон нийтийн сүлжээнд тавьж, шүүмжлэлтэй хандаж байгаа нь бодит байдалтай нийцээгүй ташаа мэдээлэл. Уг бичлэг албан ёсны арга хэмжээ эхлээгүй байх үеийнх болно” гэлээ.

У.МАНДАХ, FACT.MN


URL: