Хадан хясаан дээрээс 24 настай иргэн машинтайгаа унажээ

12105

Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар,  Нийслэлийн байгаль орчны газраас цаг үеийн асуудлаар өнөөдөр /2020.7.23/ мэдээлэл хийлээ. НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Нийслэлийн онцгой комиссын даргын энэ сарын 17-нд өгсөн “Нийслэлийн иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах” талаарх үүргийн дагуу нийслэлийн шалган нэвтрүүлэх пост болон зургаан цэгт 50 алба хаагч 22 техник хэрэгсэлтэйгээр шалгалт явуулж байна. Энэ хугацаанд нийслэлд 26 мянган тээврийн хэрэгсэл нэвтэрч, 22 мянган тээврийн хэрэгсэл гарсан байна. Шалгалтаар гарал үүсэл нь тодорхойгүй мал, амьтан тээвэрлэх, хууль бус мод тээвэрлэх гэсэн 900 орчим зөрчил илрүүлсэн.. Мөн Туул, Хэрлэн голын усны төвшин 10-20 см-ээр нэмэгдсэн. Өнгөрсөн долоо хоногт хоёр иргэн усанд осолдсон. Тиймээс үер усны аюулаас сэрэмжлэх хэрэгтэй байна” гэж ярилаа.  Өчигдөр Хан-Уул дүүргийн X хороо, Нисэхийн оршуулгын хойд хадан хясаан дээрээс 24 настай иргэн Б машинтайгаа уналаа гэх дуудлага ирж, ОБЕГ-ын албан хаагчид амийг нь аварчээ.

Эх сурвалж: www.polit.mn, Б.ДОЛЖИНЖАВ


URL: