Д.Даваадорж: Угаасаа аав нь байхгүй юм чинь гээд л их муухай санагддаг байлаа
Жүжигчин Ч.Ундрал “ХИТ”-ийн Д.Давааням агсны хүү Д.Даваадоржтой хайр сэтгэлээр холбогдож, бие давхар боллоо гэсэн мэдээ жил гаруйн өмнө чих сортойлгож байв.
Одоогоор тэд олны өмнө хамт ил гарч, дурлалт хосууд гэдгээ гэрэл цохиулахыг хүсэхгүй байгаа ч Ч.Ундрал амаржиж, хүүгээ охин дүүтэй болгосон нь хэдийнэ хуучирсан мэдээлэл болжээ.
Тэгвэл хүмүүжил, боловсрол, үзэл бодлоороо үнэлэгддэг Д.Даваадорж олноос нууцалсан охиныхоо зургийг нэг насны ойн өдрөөр нь ил гаргаж, инстаграмд нууцаа дэлгэсэн.
Харин энэ удаад тэрбээр өөрийн аав болсон сэтгэгдэлээ өөрийн гэгээлэг мөрөөдлийн хамтаар ийн бичжээ.
Энэ хар бараан мэдээнүүдтэй өдрүүдэд өөрийн амьдралын нандин түүхийг хуваалцъя.
Энэ хөөрхөн гүнж миний охин болоод яг 1 жил 9 сар 18 хоног болж байна. Аав болно гэдгээ анх сонсоод л хамаг юм болохоо байж, залуу нас дуусчихлаа, ингээд л хөгшин ах болчихлоо гэж бодож байснаа нуух юув. Аав болох гэж байгаа, эсвэл хүүхдээ орхиод явсан залуус минь заавал уншаарай.
Voice шоуны ялагч Ядам “Чанга охид хэзээ ч уйлдаггүй” дууны хэсэг Яаж тэд ийм гэрэл гэгээтэй юм бэ? гэх хэсгийг сонсоод охиноо бодоод, хажууд байхад хүртэл санах юм. Миний охины амьдралын зам дардан, аз жаргалаар дүүрэн. Аавынхаа үзээгүй жаргал, эдлээгүй бүхнийг эдэлж, сайн хүн болж өсч хүмүүжээсэй гэж байнга боддог. Түүний төлөө ч зорьдог. Би өөрөө бага насаа аавтайгаа өнгөрүүлж байгаагүй, их санаж орондоо шээдэг. Хичээлдээ явахдаа нууцхан уйлчихдаг. Надад спортын авьяас байхгүй дандаа эгч нартайгаа, ээжтэйгээ, эмээтэйгээ өссөн.
Гадаа хүүхдүүдэд дээрэлхүүлнэ эгч нар гарч ирнэ. Дээрэлхэж байгаа нөхөд огт айхгүй. Угаасаа аав нь байхгүй юм чинь гээд л их муухай санагддаг байлаа. Сая хөдөө хэд хоног ажлаар яваад ирсэн, тэр үед намайг санаад орондоо шээсэн байсан. Ирсний дараа өглөө дагаж уйлаад л, Үнэхээр хайр хүрэм энхрий охин шүү. Одоо хэдий залуу байгаа ч охиныхоо төлөө урт наслах юмсан гэж бурхнаас гуйдаг. Амьдралд ам гарж болдоггүй, хэд ч наслаа билээ. Юу ч тохиолдоо билээ. Тэгэхдээ амны билгээрээ урт наслах байх. Хүүхэд бүр жаргалтай байг. Хөгжилтэй түүхээ эхлүүлье.
Энэ эхний зураг миний охины одоогийн зураг, энэ заагаад байгаа нь дөнгөж төрсөн байхад нь Энх амаржин сувилал авч өгч байсан зураг. Анх хамаатан садан, найз нөхөд ирэхээрээ пөөх яг аав байна шүү. Яасан хөөрхөн юм бэ. Ирсэн бүх хүн л яг аав байна гээд л. Би ч дотроо баярлаад л сайхан байдаг байв. Тэгсэн энэ жижигхэн нүд нь томорсоор байгаад алаг нүдтэй болоод аавынхаа гол брэнд жижиг нүд нь алга болоод өгөв. Одоо таарсан хүн бүр ямар азаар чамайг дуурайгаагүй юм бэ. Ёстой хөөрхөн юмаа гэх болов. Одоо манай охин ч өөрөө их гярхай зураг авахуулах гэхээр аавыгаа дуурайгаад нүдээ жижиг болгодог болов. Манай охин ч жинхэнэ элдэвтэй марзан амьтан ш дээ.
Одоо бол миний цор ганц урсдаг хайлдаг хүн, дахиад хүүхэдтэй болоод дүү нартай болсон ч миний Дагийна л нандин хамгийн хайртай нь байх байх. Ядамын дуунаас хойш, их зүйл бодох болов.
Яаж тэд ийм их сэтгэлийн хүчтэй юм бэ ? гэдэг хэсэг шиг амьдралд юу эс тохиолдоно, шантрах үе байх ч охиноо хараад л зогсолтгүй байх, зогсож болохгүй гэдгээ ойлгодог. Залуус минь үр хүүхэдтэй болсон бол заавал хариуцлагаа үүрч, сайн аав байгаарай. Бүтэн хайр мэдэрсэн хүүхэд л сайн хүн болж төлөвшинө. Өөрөө хайр мэдрээгүй байлаа гээд энэ нялх амьтад ямар ч буруугүй шүү. Мэдээж болих, таарахгүй байж болох ч хүүхдэдээ л сайн аав байгаарай. Том охид хэзээ ч уйлдаггүй ч сэтгэл зүрхэндээ үргэлж хайлдаг шүү. Залуу насныхаа омголон занд мэдэхгүй яваа ч үхэх гээд сүүлийн хором хэвтэхдээ энэ амьдралдаа харамсахгүйгээр амьдраарай.Бүгдэд нь Амжилт.
Аав нь охиндоо маш их хайртай шүү.
Уншиж сураад уншиж байвал дахиад хайртай шүү.
2020.06.18 08.42 минут
URL: