Чернобылийн дэлбэрэлтийн дараax 7 аймшиг
Цөмийн цахилгаан станц дэлбэрч оршин суугчдын амьдралыг орвонгоор нь эргүүлсэн хар дарсан зүүд мэт Чернобылийн осол болоод өдгөө 34 жилийн нүүрийг үзэж байна. Цацраг идэвхт туяа хот даяар тархаж хүн амьтдын эрүүл мэндэд ноцтой сөрөг нөлөөллүүдийг учруулсан. Тэдгээрээс хамгийн аймшигтай 7-г нь ЗӨВ.МН хүргэж байна.
Ургийн гажиг
Беларусын Анатомийн эмгэг судлалын хүрээлэнд уг зургийг даржээ. Чернобылийн дэлбэрэлт болох үеэр жирэмсэн байсан эхчүүдэд эрэмдэг хүүхэд төрөх явдал их гарч байсан бөгөөд эхийн биед хортой цацраг туяа нэвтэрч улмаар ургийн гажиг үүсгэдэг байжээ.
2 толгойтой мал, амьтан
Цацраг туяаны уршгаар 2 толгойтой амьтад төрөх болж, нэг их удаан амьдрахгүй үхэх болжээ.
Эрэмдэг хүүхэд төрөх
Чернобылийн дэлбэрэлтийн дараа тухайн үед жирэмсэн байсан эмэгтэйчүүдийг үр хөндөлт хийлгэхийг шаардаж байсан боловч жирэмсний сүүлийн сарууд дээр явж байсан зарим эмэгтэйчүүд хүүхдээ төрүүлсэн нь эрэмдэг хүүхэд төрүүлэхэд хүргэжээ.
Амьтны үр хөврөлийн мутаци
Таны харж буй зураг бол жинхэнэ мутацид орсон амьтны үр хөврөл юм. Цацраг туяа амьтдын биед нэвтэрч ДНХ-ын бүтцийг өөрчилснөөр мутацид оруулдаг. Эдгээр амьтад үржлийн чадвартай бөгөөд тэдний ДНХ мутацид орсон тул өөртэйгөө ижил амьтдыг төрүүлнэ гэсэн үг юм.
Биеийн тэнхлэг хэм алдагдах
Энэхүү гахайн бие нь төрөлхийн гажиг болох Dipygus-ийг үзүүлж байгаа бөгөөд энэ нь биеийн тэнхлэг нь зүүн, баруун тийш болж нугас, аарцаг, хөл нь давхарддаг. Энэ нь эцсийн эцэст үхэлд хүргэх нөхцөл юм.
Аварга том загас
Мах ихтэй, олон хүнийг хооллож цатгах байх даа гэж бодож байж болох ч уг загасыг идэх аваас цацраг идэвхт туяанд хордох болно. Хүний гараас хол байсан загаснууд өсөж үржиж, том болсон нь энэ.
Өнөөдрийн Чернобыль хот
Чернобыль орхигдсон, сүнслэг хот хэмээн хүмүүс боддог ч үнэн хэрэгтээ тэнүүлч, орон гэргүй хүмүүс болон ан амьтдаар дүүрэн хот юм. Чернобылv осол дэлхий нийтийг донсолгож, айдаст автуулсан байгаа энэ цагт хот оршин суугчидтай болох нь тун холын ирээдүй билээ.
Эх сурвалж: ЗӨВ.МН
URL: