Өнгөрсөн амралтын өдрүүдэд ослын улмаас долоон хүн амь насаа алджээ
Өнгөрсөн амралтын өдрүүдээр буюу долдугаар сарын 17-19-ний өдрүүдэд зам тээврийн ослын шинжтэй нийт 327 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Ослын улмаас долоон хүн гэмтэж бэртэж, долоон хүн амиа алдсан бөгөөд амиа алдсан хүмүүсийн 4 нь мотоциклтой явсан тухай Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:
- 2020.07.18-ны өдрийн 08 цагийн орчим Өвөрхангай аймгийн Төгрөг сумын 1-р багийн нутаг дэвсгэр “Ягаан толгой” гэх газарт шороон замд Даюун маркийн мотоцикл онхолдож, зорчигч 9 настай, эрэгтэй И-гийн амь нас хохирсон.
- 2020.07.18-ны 22 цагийн орчим Баянхонгор аймгийн Баян-Өндөр сум 3-р багийн нутаг дэвсгэрт шороон замд Даюун маркийн мотоцикл онхолдож , жолооч 25 настай, эрэгтэй Т-гийн амь нас хохирсон.
- 2020.07.18-ны шөнийн 22 цагийн орчим Дорноговь аймгийн Далайжаргал сум 5-р багийн нутаг дэвсгэрт асфальтан замд Т.Alion маркийн автомашины жолооч О-нь H.Insite маркийн Ц жолоочтой автомашинтай мөргөлдөж жолооч 60 настай эмэгтэй О, 60 настай эрэгтэй зорчигч Э, Б нарын 3 хүний амь нас хохирсон.
- 2020.07.19-ны 17 цагийн орчим Баянхонгор аймгийн Жаргалант сум 4-р багийн “Эмээлт толгой” гэх газарт шороон замд Мустанг маркийн мотоцикл онхолдож, жолооч 48 настай, эрэгтэй Б-гийн амь нас хохирсон.
- 2020.07.19-ны 13 цагийн орчим Говь-Алтай аймгийн Шарга сумын 1-р багийн “Элсэн бөөргийн ар тал” гэх газарт шороон замд Мустанг маркийн мотоцикл онхолдож, жолооч 55 настай, эрэгтэй Г-гийн амь нас хохирсон.
Хүн бэртсэн, амь нас хохирсон ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр – 4
- Мөргөлдөх хэлбэрээр – 5
- Онхолдох хэлбэрээр – 9
- Үл хөдлөх цэг мөргөх хэлбэрээр нэг бүртгэгдсэн байна.
Иймд жолооч нарыг алсын замд зорчигч нарынхаа хамгаалах бүсийг бүслүүлж, хурдаа хэтрүүлэхгүй байхыг анхааруулж байна.
Эх сурвалж: ТЦА
URL: