Улсын хилээр мансууруулах бодис нэвтрүүлжээ

712-15952111805f14fc102e180

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гашуун Сухайт боомтоор мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлснийг  энэ сарын 10-нд илрүүлжээ.

Тодруулбал Тагнуулын байгууллагад ирүүлсэн мэдээлэлд Монгол улсын иргэн Б нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг амны хаалтны дунд нуун далдалж, хилээр нэвтрүүлсэн үйлдлийг таслан зогсоосон байна.
Б.Содгэрэл
Эх сурвалж: Монцамэ агентлаг

URL: