Д.Нямхүү: Афганистанаас ирсэн 25 энхийг сахиулагчаас коронавирус илэрлээ
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:
Долоодугаар сарын 17-ны өдөр улсын хэмжээнд 555 хүний сорьцонд шинжилгээ хийхэд 25 хүнээс вирус илэрлээ. Ийнхүү Афганистанаас ирсэн 113 дайчдаас 53-т илрээд байна. Давтан шинжилгээ хийнэ.
Монголд коронавирусийн халдвартай 287 хүн батлагдсанаас 211 хүнийг эмчиллээ. 51 хүн эмчилгээнд байна. 50 хүн хөнгөн, нэг хүн хүндэвтэр байна. нэг жирэмсэн эх эмчлэгдэж байна. ХӨСҮТ-д нийт 116 хүн эмчилгээ, хяналт, тандалтад байна.
ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл:
ОХУ-д өчигдөр 6406 хүний халдвар бүртгэгдэж өчигдөр 186 хүн энджээ. Тувад халдвар нэмэгдэх хандагатай, Эрхүүд огт буурахгүй өдөрт 150-200 шинэ тохиолдол бүртгэгдэж байна.
Амны хаалтаа тогтмол зүүхийг анхааруулж байна. Манай хөрш орнуудад халдвар нэмэгдэж байгаа учир гараа тогтмол угаах, хүн хоорондын зайгаа барих, амны хаалтаа тогтмол зүүхийг анхааруулъя.
URL: