Сельфи ба цалин
Олон сарын хугацаанд КОРОНАВИРУСЫН тархалтаас иргэдээ хамгаалж, ажилласан гэж талархал илэрхийлсээр нэгэнт дасчээ. Баярлаад талархаад, зурагтаар харахаар Эрүүл мэндийн яамныхан, онцгойгийнхон бүгд л БУРХАН шиг харагддаг болсон нь ч үнэн. Тэр хэрээр тэдний алдар нэр ч өсч, олонд хүндлэгдсэн нь ч үнэн.
Гэсэн ч одооноос тэр дундаа ирэх аравдугаар сараас КОРОНАВИРУСын тархалт илүү хүнд хэлбэрээр эрчимжих тухай яригдаж, дэлхийн улс орнууд энэ чиглэлийн хорио цээр болон хамгаалалтын шинэ дэглэм ярьж, түүндээ бэлтгэж эхэлсэн үед бас л дурдахгүй өнгөрч боломгүй нэг сэдэв бий болсон нь КОРОНАВИРУС БА ДАЛИМДУУЛАЛТ…
Учир нь, энэ өвчний дэгдэлттэй холбоотойгоор эрүүл мэндийн салбар, онцгой гээд цөөнгүй хүмүүс орон байртай болж, цалин урамшуулалд нь нэмэлт үнэ хөлс бодогдож ирсэнд баяртай байгаа. Гэсэн нь ч энэхүү хуваарилалт нь үнэхээр шударга явагдаж байгаа юу гэдгийг одоо шалгах ёстой газар нь шалгах болсон бололтой. Учир нь, Эрүүл мэндийн яамны УДИРДЛАГА ЗАХИРГААНЫ АЖИЛТАН, АЛБАН ХААГЧИД, УДИРДЛАГУУД ОНЦГОЙ нөхцөл гэдгээр хорионд ажиллаж буй ажилтан, эмч эмнэлгийн ажилтнуудын нэгэн адил ЦАЛИН УРАМШУУЛЛЫН ХУВЬ ХЭМЖЭЭГЭЭ ОГЦОМ нэмсэн сурагтай. Энэ нь өөрөө яг үнэндээ шударга зарчим мөн үү. Дээр нь, УОК хандиваар цугласан мөнгө санхүүд нэг ч тайлан тавьсангүй. Төсвөөс олгосон олон тэрбумын санхүүжилт хаашаа урсаж байгаа нь ч тодорхой бус болчихлоо. Төр иргэдээ татаад байна гэж баярлаад байтал МИАТ-ын билет гэхэд хэвийн үеийнхнээс олон зуун мянган төгрөгөөр илүү үнээр зарагдаж байгаа гэх. Өдрийн 50 мянган төгрөгний хоол бага үнэ биш. Гэтэл өгч байгаа хоолных нь бодит нөхцөл байдал үнэхээр хангалтгүй байгаа олон баримт дэлгэгдэж байна… Гэтэл та бид ДУРАНДАА ИРЧИХЭЭД, УЛС ЭХ ОРОНДОО, ТӨРДӨӨ ТАЛАРХ гээд загнаад байдаг… Өмнө нь ч тэгж загнасан. Одоо ч тэгж загнасаар байгаа. Мэдээлэл хийж байгаа АЛБАН ХААГЧИД баатар болсон мэт гомдол мэдүүлж, иргэдийнхээ эсрэг иргэдээ турхирах нь цөөнгүй байлаа…
Яг үнэндээ удирдлага нь ч, албан хаагчид нь ч ГАМШИГ, ХАЛДВАРТ ӨВЧНИЙ үед ажиллах сэтгэл зүйн болон албан үүргийн чадавхгүй гэдэг нь олонтаа харагдсан. Үүнийгээ дагаад хөрөнгө санхүүгийн шамшигдуулалт, далимдуулалт ч эрчимжиж байгааг үгүйсгэх аргагүй. Учир нь, зуд болоход нохой таргалдгийг мартаж боломгүй. Одоо энэ хүмүүсээ хөөрхийлөхөө больж, хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгааг нь нягтлая. Жирэмсэн ээжийг хяналтанд оруулахгүй тусгаарлаад орхидог эрүүл мэндийн салбарын менежментийг ЗӨВ гэж бодож байгаа бол тэгээд ер нь юу ч гэхэв дээ. Дээр нь, албан өрөөндөө кофе цайгаа өрсөн шигээ сельфи хийлгэх маягтай суугаад ЦАЛИН, УРАМШУУЛЛАА нэмүүлдэг систем, тогтолцоо байж болохгүй байх ооо
учир нь: ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ бол угаасаа л ГУРВАН САЯ монгол хүний эрүүл мэндийг хамгаалах бодлого боловсруулж, удирдлагаар хангах гэж байгуулагдсан яам. Тэд КОРОНА гээд илүү үүрэг хүлээгээгүй.
Otgonjargal Ganbaatar
URL: