Багаар нь дэмжсэн болохоос удмаар нь дэмжээгүй!!!
Монгол Улсын Засгийн газрын /2020.07.16/ хуралдаанаар Ерөнхий сайдын санал болгосноор яамдын дэд сайд нарыг томилсон юм. Энэ үеэр Барилга, хот байгуулалтын дэд сайдаар Э.Золбоо томилосон нь нэлээн шүүмжид өртөөд буй. Учир нь шинээр Дэд сайдаар томилогдоод буй Э.Золбоо нь Шадар сайд асан Ө.Энхтүвшиний хүү. Ерөнхийдөө сайдын суудал өв залгамжлагдаж байна гэхэд нэг их буруудахгүй болов уу. Шинэхэн дэд сайд Э.Золбоогийн хувьд чартер нислэгээр хүүхэд, хөгшид, өвчтэй хүмүүсийн өмнүүр дайрч ирсэн гэх хэл аманд өртөж, багаар нь дэмжсэн болохоос удмаар нь дэмжээгүй!!! хэмээн хүмүүс шүүмжилж байна.
Харин хүү нь Дэд сайд болсон талаар Ө.Энхтүвшин нэгэн сонинд ”Манай хүү дэд сайд болсныг би огт мэдээгүй” хэмээн ярилцлага өгчээ.
Тэрбээр, “Манай хүү дэд сайд болсныг би огт мэдээгүй. Сониноос уншиж л мэдлээ. Гайхаад сууж байна. Хүү маань “би дэд сайд болохгүй” гээд л ярилцлага өгөөд яваад байдаг байсан. Би “дэд сайд болохгүй л юм байлгүй” гэж боддог байсан, санаанд ч ороогүй. Үзээгүй юмаа үзлээ.
Төр хэрэгтэй хүнээ ямар ч танил тал, хөөцөлдлөгөөгүйгээр татаад авчихдаг л юм байна. Намайг “хүүгээ дэд сайд болгохыг гуйж захиа бичсэн” гээд дэл сул яриа яваад байдаг. Би амьдралдаа захиа бичиж үзээгүй хүн. Яахлаараа тийм бузар булай юм ярьж санаж чаддаг байнаа?” гэсэн байна.
Барилга, хот байгуулалтын дэд сайдаар томилогдсон Э.Золбоо нь:
Боловсрол:
1990-2000 онд Нийслэлийн тэргүүний 1 дүгээр сургууль
2002-2007 онд АНУ-ын Indiana-ийн их сургууль, Улс төр судлаач, бакалавр
2018-2020 онд АНУ, Лос-Анжелос, Pepperdine-ийн их сургууль, магистр
Ажилласан байдал:
2007-2008 онд УМХЕГ, Тамгын газарт мэргэжилтэн
2008-2010 онд Блүүминг ХХК-ний гүйцэтгэх захирал
2008-2012 онд ХУД-ын ИТХ-ын төлөөлөгч
2010-2012 онд НАМЗХолбооны Нарийн бичгийн дарга
2014-2016 онд МАН-ын ЕНБД-ын зөвлөх
2015-2016 онд НАМЗХолбооны Дэд ерөнхийлөгч
2016-2018 онд НАМЗХолбооны Ерөнхий нарийн бичгийн дарга
2018-2020 онд Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байжээ.
У.МАНДАХ,FACT.MN
URL: