Д.Нора Италид коронавирус тусаад эдгэрчээ

107427256_10219129327116939_3403877024186909954_n

Загвар өмсөгч Д.Нора гэх нэрээрээ олны танил болсон түүнийг Mongolian Next Top Model шоу нэвтрүүлгээр нь таних хүн олон. Тэрбээр Итали улсад өнгөрсөнд аялах үеэрээ коронавирусийн улмаас хилийн цаана гацсан олон монгол иргэдийн нэг билээ. Нутагтаа ирэх хүсэлт тавьж цахим орчинд нэлээд шүүмжлэлийг ч хүртээд байсан тэрбээр өнгөрсөн хугацаан энэ аймшигт өвчний халдвар авсан ч эдгэрсэн талаараа ийн бичжээ.

Hi guys! Намар боллоо!!! Сонгууль чинь болоод дууслаа! Та хэд минь ч элбэг дэлбэг элэг бүтэн сайхан наадах шиг боллоо!

Одоо бүгд Хөвсгөл хөдөө амарч зугаалаад эх нутагтаа элэг бүтэн эрүүл саруул, юун Corona , юун маск зүүх манатай шоудаад жаргаж байгааг чинь харах сайхан байна.
Одоо бид гэртээ харьяа ok!
2 сараас хойш гадаадад гацлаа!
Улс орон даяараа яах гэж явсан юм! Өвчин авчрах гэлээ наанаа үх гэж харааж зүхэж дайрч доромжилсон.
Нутаг буцаж чадахгүй байсны улмаас нөгөө айхтар Коронаг тусаад эдгэрсэн! Залуу хүн тулдаа үхээгүй!
Одоо 7-р сар! 5 сар хүлээлээ!
Euro -ний үнэ 3200т гарчихлаа!
Сард доод тал нь 2000 euro хоол байранд зарцуулж байна!
2 дахь wave эхлэхээс өмнө гэртээ харьяа!
#opentheborders
(Гадаадад суурьшсан ажиллаж амьдардаг байнгын оршин суух visa- тэй, эсвэл гадаадад харласан хүмүүсээс богино хугацаагаар зорчихоор яваад гацсан аялалын visa- тэй хүмүүсийн хооронд маш том ялгаа байдгийг ойлгож мэдэж авах хэрэгтэй!)


URL:

Tags: