Генерал Б.Хурцыг шүүх хуралд Б.Булган оролцож байна
Тагнуулын ерөнхий газрын дарга асан, генерал Б.Хурц, УЕПГ-ын орлогчоор ажиллаж байсан Г.Эрдэнэбат болон Б.Бямбажав, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан эхэллээ өнөөдөр /2020.07.16/ 09.00 цагт Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ. Тэднийг С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял сонсоод буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн хэрэгт буруутгаж байгаа юм.
Б.Хурц нарын хэрэг шүүхэд шилжээд жил тойрч байгаа юм. Өнгөрсөн сард л гэхэд хоёр ч удаа хойшилсон. Тэгвэл энэ удаагийн шүүх хуралд С.Зориг агсны гэргий Б.Булган өмгөөлөгчтэйгээ оролцож байна. Шүүх хурал 12:30 цагт завсарлаад дөнгөж сая буцаад орлоо.
Эх сурвалж: www.polit.mn
URL: