Аялал хийхээр хөдөөг зорьсон залуу хос бяцхан үртэйгээ гэртээ буцаж ирсэнгүй

11978

Зөвхөн наадмын өдрүүдэд авто ослоор 25 хүн амиа алдсан харамсалтай мэдээ байна. Жолооч нь тоормосгүй болсноо мэдээд замын хажуу руу дарж машинаа унагаачаад доороос ирж явсан машинуудын урдуур орж, явж болохгүй гэж үхтлээ орилж гүйсэн ч хэн ч түүнийг сонсоогүй бас тоогоогүй гэнэ.
Хэн нэг нь урсгал сөрөөд эсвэл замаас гараад давхичихвал араас нь яг дагаад явчихдаг зөрүүд гэхэд хаашаайн, хэнэггүй гэх нь хаашаа юм хэрэггүй илүүдэл ийм араншингийн эцэст олон хүн бүтэн түлэгдэж, газар дээрээ нэг бяцхан зүрх эмээтэйгээ хамт хорвоогоос явжээ…

Аялал хийхээр хөдөөг зорьсон залуу хос бяцхан үртэйгээ гэртээ буцаж ирсэнгүй, хаваржаагаа зүүдэлж хоносон аавыгаа хүү нь төрсөн нутгийнх нь салхийг үнэрлүүлэхээр аян замд гарсан ч бас л гэртээ ирсэнгүй…

Энхийн цагт эрүүл саруул иргэд маань даваа гүвээ, гүүр гарам гээд зам биш там болсон талбар дээр дайны үеэс ч долоон дор нэг нэгнээ алдсаар л байх уу.

 


URL: