Ээлжит бус чуулганаар 2020 оны төсөв тодотгоно
УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламент анхдугаар чуулганаа зохион байгуулж, гишүүд тангаргаа өргөж, Засгийн газраа бүрдүүлснээр өндөрлөсөн.
Шинэ парламент ирэх наймдугаар сард ээлжит бус чуулган зарлаж, 2020 оны төсөвт тодотгол хийхээр төлөвлөж байгаа. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өмнөх жилүүдэд 2020 оны төсөвт тодотгол хийхгүй гэж байсан ч дэлхий нийтээр цар тахалтай холбоотойгоор төсвийн орлого тасарч, гүйцэтгэл хангалтгүй байгаа учраас шинэ Засгийн газар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2020 оны төсөвт тодотгол хийнэ хэмээн онцолсон юм. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “2020 оны төсөвт тодотгол хийнэ. Гэхдээ нэг их томоохон өөрчлөлт энд орохгүй гэж бодож байна. Төсвийн хөрөнгө оруулалт батлагдсан, яригдсан зүйлүүд хэвээр явна. Зарлагдаагүй санхүүжилтийн дүнд холбогдох өөрчлөлтүүд орно” хэмээн ярьсан юм.
Эх сурвалж: Ugluu.mn
URL: