Түр зуурын хүчтэй аадар борооны улмаас таван хүн үерт өртөж, нэг нь нас баржээ

15947141325f0d681486f93

Түр зуурын хүчтэй аадар борооны улмаас Говь-Алтай аймагт таван хүн үерт өртөж, нэг нь нас барсан байна. Тодруулбал, өчигдөр тус аймгийн Халиун сумын төвөөс Чацран багийн чиглэлд мотоциклоор зорчиж явсан таван хүн/хоёр нь хүүхэд/ үерт өртөж, СХД-ийн харьяат 55 настай эрэгтэй Э нь амь насаа алдсан байна. Мөн тус сумын харьяат 38 настай эмэгтэй Я-г уснаас эсэн мэнд гаргасан ч одоогоор биеийн байдал нь хүндэвтэр, эмнэлэгт байгаа аж.


URL: