Хөлстэй бөхөд машин өгөхөө болиоч!!!!
Монголын эмгэнэл-дүүргийн эмнэлэг
Зулай гишгэсэн дүү минь гэнэт бие нь муудаад өчигдөр Дүүргийн эмнэлэгт хэвтэв. Нойр булчирхайг нь IMR-д харуулаад ир гээд өчигдөх үдээс хойш хэдэн цагийн турш түгжрээн дунд усан бороонд таталттай хүнээ аваад хувийн эмнэлгийг тэмцлээ.
Энэ бол бид эгэл ардынхаа эмнэлэгт ганц IMR аппарат ч авчирдаггүй дарга нарыг толгой дээрээ залсны шан!
MRI – н эмч нар тараад явсан гээд бид хүнээ аваад бороон дунд дахиад дүүргийн эмнэлэгтээ буцав.
Өглөө нь дүүгийн бие бүр ч муудаж, сэхээнд шилжихэд, хувийн дурангийн баг дуудаж зураг авахуулахаар боллоо. Хүүгээ сахиж хоносон ээж минь үүдний хүлээлгийн танхимд суусаар ядарч сульдсан тул кофе уулгачихаад ирэх хооронд нөгөө дурангийн баг нь ирчихээд нэхэмжлэх үлдээгээд явжээ.
Нэг дүү Бөмбөгөр рүү 1 удаагийн халад, эм тариа, хэвтрийн жихэвчинд явсан байсан юм. Ингээд нэгийгээ өвдөхөөр гэр бүлээрээ, хамаатан саднаараа цуглаад энэ усан шалбааг, түгжрээ болсон хотыг тойрох хөөрхий бидний монголчууд!
Одоо мөн л IMR-н асуудал дахин гарч ирээд, эмнэлэг ганцхан түргэний тэрэгтэй, хувийн унаагаар хэвтрийн хүн зөөж болохгүй тул ээлжээ хүлээж суугаа нь энэ!
Хүлээлгийн өрөө нь яасан ч давчуу юм! Алтан дэлхий сугаа хавчсан юм шиг гэж монгол ардын зүйр үгэнд яг зохицсон. Миний авсан зураг дээр гаднаас хэвтэхээр ирсэн өвчтөнийг ар гэрийнхэн нь гар носилькоор дамнаж оруулж ирээд үзүүлэхээ хүлээн шавхайтай шалан дээр тавьсан байдал. Эвий энэ өвчтөн идэрхэн хүн, бие нь тааруу байх шиг, хүмүүсийн хөл дор үзүүлэх дугаараа хүлээж бгааг хараад сэтгэл өвдсөн гэж!
Корона яахав, вакцин гарахаар намжина! Бид коронагаас хальж сэтгэе! Монголын анагаахын салбарын эмгэнэлт дүр төрх энэ!
Харин, ийм хүнд нөхцөлд ажиллаж байгаа эмч нар, энэ салбарынхныг хайрлах, бахархах сэтгэл л төрж байна!
Ямар цалинтай билээ дээ! Монголчууд гэж өвчиндөө баригдсан, богино настай, эгэл ардуудын үзүүлдэг Дүүргийн эмнэлгүүд нь хүнд өвчтөнөө оношлох IMR-н ганц ч төхөөрөмжгүй!
Хувийн эмнэлгүүд рүү зөөх унаагүй!! Дүүг хүлээн авсан залуу эмч бүх байдлаа тайлбарласан, ээжийг, намайг тайвшруулсан. Араас нь өвчтөнүүд, тэдний ар гэрийнхэн дуудсаар…
Тэнгэрээр нисээд гадаад руу бидний татвраас хулгайлсан мөнгөөрөө эмчлүүлчихдэг дарга нар хөрсөн дээрээ бууцгаа! Сонгуулиар гарч ирээд срнгонч бидэнд, эх орондоо хайр зарлаад байсан эрх мэдэлд тэмүүлэгчид хаа байна????
Тэрбумтан ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДТАН!!!
Шүүдэрцэцэг
URL: